Сүхбаатар чиглэлийн замыг нээжээ



Шороон шуурганы улмаас өчигдөр /2017.04.19/ Сүхбаатар аймгийн хойд сумдын нутгаар хүчтэй цасан шуурга шуурч, замын халтиргаа гулгаа үүссэн. Улмаар тус чиглэлийн замыг түр хязгаарласан билээ. Тус аймгийн Засаг дарга захирамж гаргаж, 2017 оны 4 дүгээр сарын 19-ны өдрийн 19 цагаас 20-ны өдрийн 05 цаг хүртэл зам хаасан юм. Үүнтэй холбогдуулж  АТҮТ-өөс шуурхай арга хэмжээ авч тус чиглэлд зорчиж байсан 202 зорчигчийг аюул осолгүй суурин газар шилжүүлэх ажлыг амжилттай зохион байгуулсан бол өнөө өглөөнөөс тус чиглэлийн замын хөдөлгөөнийг нээж, автомашинууд хөдөлгөөнд хэвийн оролцож эхэллээ.

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ