ФОТО: 23-р сургуулийн 10 багш Олон улсад багшлах эрхтэй боллоо



Нийслэлийн 23-р сургуулийн захиргаа "TOKmaster" сургалтын төвтэй хамтран сургуулийнхаа англи хэлний 10 багшийг  хоёр сарын сургалтанд хамруулж хоёрдагч англи хэлтэй улс оронд багшлах эрх олгож дипломыг өчигдөр гардуулөн өгчээ.
Тухайлбал, тус сургуулийн багш нар болох  Б.Лосолмаа, Ш.Цэнтуяа, Б.Алтанцэцэг,  Ц.Туул, Г.Оюунчимэг, Б.Тунгалаг, Б.Амарзаяа, Д.Мядагмаа, С. Алдармаа Д.Тэрбиш нар олон улсад англи хэл заах эрхтэй болсон юм.

Нийслэлийн 23-р сургуулийн захирал Р.Ганболд "Дэлхийн хэмжээний хүүхдийг төрүүлэхийн тулд багш нарыг сайн бэлдэх ёстой. Ийм учраас таван жилээс дээш ажилласан багш нарын төлбөрийг 100 хувь хөнгөлсөн. Таваас доош жил ажилласан багш нарыг 50 хувь  сургалтын төлбөрөөс чөлөөлж суралцуулсан" гэв.

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ