7-9 жилийн насжилттай “Prius”-ийн үнэ дунджаар хоёр сая орчим төгрөгөөр нэмэгдэнэ



2017 оны төсвийн тодотголд тусгасан суудлын автомашины Онцгой албан татварыг нэмэгдүүлэх заалт тавдугаар сарын нэгний өдрөөс хэрэгжиж эхлэх гэж байна. Суудлын автомашины татварыг хөдөлгүүрийн багтаамж 4500-аас бага бол үйлдвэрлэсэн оноос хамаарч 3-15 хувь буюу 25 мянгаас хоёр сая 275 мянган төгрөг 4501-ээс дээш хөдөлгүүрийн багтаамжтай бол үйлдвэрлэсэн оноос хамаарч 40-250 хувь буюу дөрвөн сая 60 мянгаас 47 сая 125 мянган төгрөгөөр тус тус нэмэгдүүлэхээр болоод байна. Ийнхүү татварыг нэмэгдүүлснээр улсын төсвийн татварын орлого 33.8 тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ гэж тооцоолжээ. Энэхүү зохицуулалт нь нийт автомашины 70 гаруй хувийг бүрдүүлж буй 10-аас дээш жилийн насжилттай автомашиныг импортлох боломжийг эрс бууруулж байгаа юм. Ялангуяа 10-аас дээш жилийн насжилттай хосолмол хөдөлгүүрт 1.5 мотортой автомашинд л гэхэд таван сая төгрөгийн татвар ногдохоор болж байгаа юм. Харин 7-9 жилийн насжилттай “Prius” автомашины үнэ дунджаар хоёр сая орчим төгрөгөөр нэмэгдэнэ гэж импортлогч компаниуд онцолж байна.

Харин 4.5-аас бага мотортой бензин болон дизель хөдөлгүүрт автомашины татвар харьцангуй бага буюу 25 мянган төгрөгөөс хоёр сая 275 мянган төгрөгөөр нэмэгдэж байгаа нь зах зээлд энэ төрлийн автомашинууд нь хосолмол хөдөлгүүрт автомашинаас хямдаар импортоор орж ирэх нөхцөл бүрдэж байгаа аж.

Японоос импортолдог хосолмол хөдөлгүүрт автомашин дуудлага худалдаанаас гараад ачилтын, усан онгоцны хуваарьт ороод 30-45 хонож байж Монголд ирдэг бөгөөд хууль гарахаас өмнө захиалгад орсон 3700 худалдан авагчийн захиалга татварын нэмэгдэл төлөх эрсдэлтэй тулгараад байна. Үүнтэй холбоотойгоор Япон автомашины импортлогч дөрвөн компаниар дамжуулан 800-аад бизнес эрхлэгч холбогдох яаманд хүсэлт тавихаар болсон гэж Япон автомашин импортлогч “SBT” компаниас мэдээллээ.

 
 
 
Эх сурвалж: bloomberegtv.mn
 

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ