БҮСГҮЙЧҮҮДЭД ӨГӨХ ЭРҮҮЛ МЭНДИЙН ЗӨВЛӨГӨӨ



Эмэгтэй хүн өөртөө үргэлж анхаарал тавьж, өөрийгөө  хайрлах хэрэгтэй. Бүсгүй хүн өөрийгөө гэхээсээ илүү гэр бүлдээ санаа зовж өөрийгөө анхаарахгүй байх нь их. Мөн өөртөө анхаарал тавихдаа гадаад үзэмж, харагдах байдлаасаа илүүтэй дотоод гоо сайхан болох эрүүл мэнддээ илүү их анхаараарай.Ингээд эмэгтэйчүүдийн хувьд хамгийн хэрэгтэй зургаан зөвлөгөөг хүргэе.

1. Эмэгтэйчүүдийн үзлэгт тогтмол орж бай. Ялангуяа хламиди, загхүйтэн зэргийн үзлэгийг хийлгэж байх шаардлагатай. Учир нь БЗХӨ-ний зарим төрлүүд дөнгөж туссан үедээ гол төлөв ямар нэгэн шинж тэмдэг зовиур үзүүлдэггүй ч эцсийн үр дагаварт нь үргүй болгодог.

2.   Үргэлж аюулгүй бэлгийн харьцаанд орж бай. Найз залуу тань БЗХӨ тусахгүй гэдэгт итгэлтэй л биш байгаа бол үргэлж хамгаалалттай секс хийх хэрэгтэй.Бэлгэвч чамайг 100 хувь хамгаалж чадахгүй ч төрөл бүрийн БЗХӨ, мөн арьсаар дамжин халдварладаг өвчин /яр, умайн хүзүүний халдвар/ тусах магадлалыг эрс бууруулж чадна.

3.  Витамин В хэрэглэ. Ойрын хугацаанд хүүхэдтэй болох бодолгүй байгаа бол өдөрт 400 мг витамин-В хэрэглэж заншвал төрөх үед чинь илүү хялбар байх болно.Энгийнээр хэлэхэд, улаан буудайн үрээр хийсэн талх зэрэг В-гийн төрлийн витаминтай хоол хүнс түлхүү хэрэглэхэд л хангалттай гэсэн үг юм.Гэхдээ мультивитамин хамгийн найдвартай арга гэдгийг мэдэхэд илүүдэхгүй.

4.  Арьсаа хамгаал. Сүүлийн үед эмэгтэйчүүдийн дунд арьсны хавдар нийтлэг болох хандлагатай байгаа тул UVA болон SPF15 хамгаалалттай бүтээгдэхүүнийг тогтмол хэрэглэвэл арьсны эрүүл мэндэд тустай.

 5. Холестрины хэмжээгээ тогтоолгож бай. Хэдийгээр зүрхний өвчин гол төлөв өндөр настай эрчүүдэд зонхилон тохиолддог ч сүүлийн жилүүдэд амьдралын буруу хэвшил, хэт таргалалтаас үүдэлтэй зүрх судасны өвчлөлүүд ихсэх болсон.Иймд бүсгүй та нас залуу гэж бодолгүй холестрины хэмжээндээ хяналт тавих шаардлагатай.Ерөнхийдөө таван жил тутамд холестрины шинжилгээ өгч байх нь зүйтэй.

6. Аль болох сайн унтаж амар. Нойр муу байх нь хамгийн буруу. Жингийн илүүдэлд нөлөөлж, стресс, сэтгэлийн хямрал, хөгшрөлт зэргийг үүсгэдэг. Мөн нойр дутуу явах нь дархлааны системийн үйл ажилагааг бууруулдаг.Эмэгтэй хүн өдөрт 7-8 цаг унтаж амрах хэрэгтэй.Энэ нь таны эрүүл мэнд болоод гоо сайханд хамгийн чухал нөлөө үзүүлэх үнэгүй эмчилгээ юм.

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ