ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛАХ НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ТӨГРӨГ СУМАНД ХЭЛЭЛЦҮҮЛЛЭЭ



Төсөл хэлэлцүүлэгч баг /УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны ажлын алба/ Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг өчигдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төрийн албан хаагч, иргэдэд танилцуулж, хэлэлцүүлсэн бол өнөөдөр (2017.08.05) Төгрөг суманд ажиллалаа.

Хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурал; Монгол Улсын Ерөнхийлөгч; Монгол Улсын Засгийн газар; Төрийн алба; Шүүх эрх мэдэл; Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлага гэсэн зургаан багц сэдвийн хүрээнд зохион байгуулж, Говь-Алтай аймгийн Алтай, Баян-Уул, Бугат, Дарви, Халиун, Хөхморьт, Төгрөг, Тонхил, Цээл, Шарга сумдын ИТХ, ИНХ, ЗДТГ-ын 102 албан хаагч оролцлоо.

Үйл ажиллагааг Говь-Алтай аймгийн Засаг даргын орлогч Ж.Ганбат нээж хэлсэн үгэндээ, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг иргэн бүрээр судлуулах, хэлэлцүүлэх ажлыг чанартай зохион байгуулах үйлст амжилт хүсэв.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслөөс танилцуулбал:

УЛСЫН ИХ ХУРЛЫГ ХЯНАЛТЫН БҮРЭН ЭРХЭЭ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД НЬ ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ҮҮРЭГ БҮХИЙ ТӨРИЙН ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГА /§Хорин тав/


 

Төсөл хэлэлцүүлэгч баг танилцуулга хийсний дараа хуулийн төсөлтэй холбогдуулан оролцогчдын сонирхсон асуултад хариулан санал, бодлыг нь сонссон юм.

 

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлэгт 176 иргэн оролцсноос 128 иргэний саналын хуудас бүртгэгдэв. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаархи  хэлэлцүүлэг Говь-Алтай аймгийн Дэлгэр суманд 2017 оны 08 дугаар сарын 07-нд үргэлжилнэ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ