Өнөөдөр буюу наймдугаар сарын 8-ны өдөр "Аавуудын баяр”-ын өдөр тохиож байна. Анх 1910 онд АНУ-ын Вашингтон мужийн Дод нэртэй охин өөрийн аав Смартад зориулж энэ өдрийг бий болгожээ. Түүний ээж бага дүүг нь төрүүлэхдээ насан эцэслэсэн бөгөөд тэр цагаас аав нь 5 хүүхдээ ганцаараа тэжээсэн ачлалтай аав аж.
Харин 1966 онд АНУ-ын ерөнхийлөгч энэ өдрийг албан ёсоор “Аавуудын баярын өдөр” болгон зарлажээ. Ерөнхийдөө дэлхий дээр 20 гаруй улс энэ баярыг тэмдэглэдэг юм.
Манай улс 2003 онд "Монголын эрэгтэйчүүдийн холбоо" -г байгуулсан байдаг. Тус холбооноос 2005 оноос хойш “Аавуудын баяр”-ыг зохион байгуулж ирсэн уламжлалтай ажээ. Ингээд айл гэрийн ноён нуруу, эх орны түшиг тулгуур болсон бахархалт аавууддаа "Аавуудын баярын өдөр"-ийн мэндийг хүргэе ээ.