ХҮҮХДИЙН МӨНГИЙГ ХҮҮХЭД БҮРТ ОЛГОХ АЖИЛ ХЭВИЙН ҮРГЭЛЖИЛНЭ



Засгийн газраас долоодугаар сарын 4-нд хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгох шийдвэрийг гаргасан. Ингэхдээ 2017 оны нэгдүгээр сараас эхлэн хүүхдийн мөнгө аваагүй хүүхдэд нөхөн олгосон билээ.

Өнгөрсөн долоо хоногт Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан Ерөнхийлөгч Х.Баттулгатай уулзах үеэрээ ОУВС-тай хамтран өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр баталснаас хойш хоёр сарын дараа амлалтаасаа ухарч хүүхдийн мөнгө өгч эхэлснийг ОУВС-гийн зүгээс шүүмжилж буйг  хэлж байсан нь иргэдийн дунд хүүхдийн мөнгийг зогсоох юм болов уу гэдэг эргэлзээ төрүүлээд байгаа юм. 

Энэ талаар Сангийн яамны хэвлэлийн төлөөлөгчөөс тодруулахад "Хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэн олгоно. Бүх хүүхдэд өгөх шийдвэр хэвээрээ байгаа" гэсэн хариулт өглөө.

Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгох ажил хэвийн үргэлжилнэ гэв. 

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ