2017 ОНЫ ШИЛДЭГ 10 ТЕХНОЛОГИ



Шинжлэх ухаан, технологи зогсолтгүй хөгжихийн хэрээр зарим технологийн инноваци бидэнд амьдран буй ертөнцтэйгөө харьцах шинэ шинэ боломжуудыг олгосоор байна. Шинэ үеийн технологиуд эдийн засаг, улс төр, анагаах ухаан гэх зэрэг бүхий л салбарт хүч түрэн орж ирэхээс гадна улс орон, хүмүүсийн амьдралын хэв маягт ихээр нөлөөлж буй нь нууц биш. Өнөөдөр уншигч та бүхэндээ ирээдүйд өөрчлөлт авчрах магадлалтай гэгдэж буй шилдэг 10 технологийг танилцуулж байна.

1. Саажилтыг буцаах нь

Болзошгүй осол аваар болон бусад шалтгаануудын улмаас хүний нугас гэмтэж, гэмтлийн цэгээс дооших биеийн хэсэг мэдээ алдан ажиллагаагүй болдог. Хүний тархинд суулгах учиртай энэ төхөөрөмж нь мэдрэлийн эсүүдээс гарч буй мэдээллийг нугасан дахь гэмтлийн цэгийн доор суулгасан өөр нэг төхөөрөмж рүү дамжуулан мэдээ алдсан биеийн хэсгийг буцаан ажиллуулах зорилготой.

Дэлгэрэнгүй унших

2. Өөрийгөө жолооддог ачааны машин

Жолоочгүй ачааны машин нь 7 хоногийн 24 цаг зогсолтгүй бараа тээвэрлэх боломжтой нь хүний удирддаг машинуудтай харьцуулахад эдийн засгийн хувьд маш их хэмнэлттэй гэсэн үг юм. Хэдийгээр хэрэглээнд гарах хараахан болоогүй ч хөгжүүлж буй компани нь аль хэдийн 200 км зайд ачаа тээвэрлэх туршилтыг амжилттай хийж гүйцэтгээд амжжээ.

Дэлгэрэнгүй унших

3. Царай таних системийн тусламжтайгаар төлбөр төлөх

Мэдээллийн санд өөрийн царайг оруулснаар ажлынхаа хаалгыг царайгаараа "онгойлгоно" гээд бод доо? Бээжин хот дахь зарим оффисуудад аль хэдийнээ суурилуулагдсан энэхүү систем нь барилгад орж ирсэн ажилчдын царайг маш олон талаас бичиж авах ба нэг хүнийг л гэхэд нүүрэн дээрх 83 тодорхой цэгүүдийн тусламжтайгаар таньдаг гэнэ. Ирээдүйд уг технологи нь цагдаагийн байгууллагуудын үйл ажиллагаанаас эхлээд банк, дэлгүүр гэх мэт газруудаар үйлчлүүлэхэд хүртэл нөлөөлөх боломжтой.

Дэлгэрэнгүй унших

4. Амьдралд ашиглагдахуйц квант компьютер

Google, IBM, Intel болон Microsoft гэх зэрэг томоохон компаниуд ихээр мөнгө хаях болсон квант компьютер хөгжүүлэх үйл явц өмнө нь мэдээллийн тогтвортой байдалтай холбоотой асуудлаас болж гацаанд орсон байлаа. Гэвч шинээр гаргаж буй тогтвортой qubit нь (квант мэдээллийн үндсэн нэгж) хэдхэн жилийн дараа хиймэл оюун ухаан болон анагаах ухааны томоохон судалгаануудыг хөгжүүлэх үйл явцыг хурдасгах боломжтой болох гэнэ.

Дэлгэрэнгүй унших

5. 360 градусын сэлфи

360 градусын видео хийхэд олон мянган долларын камер худалдан авах, эсвэл олон өдрийн турш зөвхөн зураг авалт хийн олон янзын програмаар дамжих гэсэн хоёрхон сонголт саяхныг хүртэл байсан. Харин одоо хүссэн хүн болгон харьцангуй хямдаар 360 камер худалдан авч, хэдхэн минутанд контентоо бэлдэн Facebook эсвэл YouTube-рүү оруулах боломжтой болжээ. Ингэснээр бид Газад байрлах дүрвэгсдийн орогнох байраас авахуулаад дэлхийн том хотуудад болж буй технологийн үзэсгэлэнгүүдийг хүртэл дэргэд нь байгаа мэт үзэх боломжтой болсон билээ.

Дэлгэрэнгүй унших

6. Нарнаас эрчим хүч үйлдвэрлэгч

Хэдийгээр маш олон өрх нарнаас эрчим хүч үйлдвэрлэх самбарыг байшингийнхаа дээвэр дээр байрлуулах болсон ч самбар нь зай их эзлэхээс гадна үнэтэй бас харьцангуй бага цахилгаан үйлдвэрлэдэг. Харин шинээр гаргасан технологи нь эхлээд нарны гэрлийг дулаан болгоод дараа нь буцаагаад гэрэл болгож хувиргадаг. Ингэснээр нарнаас эрчим хүч үйлдвэрлэгчийн бүтээмж болон түүнээс гарах үр ашгийг үлэмж хэмжээгээр ихэсгэх юм.

Дэлгэрэнгүй унших

7. Генийн эмчилгээ 2.0

Инженерийн аргаар гаргаж авсан вирус нь генийн эрүүл хуулбаруудыг алдаатай гентэй өвчтөнүүдэд аваачих зарчмаар ажилладаг уг эмчилгээ нь олон хүмүүсийн найдвар болоод байна. Хэдийгээр генийн эмчилгээг хөгжүүлэхэд олон алдаа болон асуудлууд гарч байсан боловч 2 ч төрлийн генийн эмчилгээ нь Европт аль хэдийн хэрэгжиж эхэлсэн байна.

Дэлгэрэнгүй унших

8. Эсүүдийн Атлас

Хүний биед орших 37.2 триллион эсүүдийг ангилахын тулд маш олон орны эрдэмтэд хамтран ажиллаж байгаа бөгөөд энэ төсөл нь зарим санхүүжилтээ Facebook компаниаас авч байгаа гэнэ. Эсүүдийн "газрын зургийг" гаргаснаар хүний бие нь чухам юунаас бүтдэгийг тодорхойлох, олон төрлийн эм, бэлдмэл гаргаж авахад маш чухал үүрэг гүйцэтгэх билээ.

Дэлгэрэнгүй унших

9. Юмсын ботнет

Технологи хөгжихийн сөрөг талуудын нэг бол юмсын ботнет юм. 2000-аад онуудын үеэс эхлэн хакерууд интернетээр дамжин түүнд холбогдсон төхөөрөмжүүдэд нэвтэрч тэдний үйл ажиллагаанд өөрчлөлт оруулах боломжтой болсон. Өнөөдрийг хүртэл олон компани ботнетүүдийн эсрэг хамгаалалт гаргасаар байгаа ч технологи хөгжихтэй зэрэгцэн ботнетууд цар хүрээ, боломж өргөссөөр байна.

Дэлгэрэнгүй унших

10. Бие даан суралцах чадвар

Хөгжүүлэгдэж буй хиймэл оюун ухаантай компьютерууд нь өөрсдийн хийдэг туршилтуудын үндсэн дээр мэдээллийн зүй тогтлыг тодорхойлж, өөрийнх нь кодыг бичсэн хүний заагаагүй зүйлсийг ч бие даан суралцах чадвартай болсон байна. Жишээ нь Гүүглийн хөгжүүлдэг AlphaGo гэх хиймэл оюун ухаан Го тоглоомын дэлхийн аваргыг буулгаж авсан. Тийм ч учраас хиймэл оюун ухааны уг дэвшлийн талаар маш олон хүмүүс маргалдах нь аргагүй биз ээ.

Дэлгэрэнгүй унших

 

Мэдээний эх сурвалж: MIT Technology Review

Эх сурвалж: www.unread.today

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ