"ЭКСПОД ОРОЛЦОХ БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ХУДАЛДАХ ТАЛБАЙН ТОХИЖИЛТ, БЭЛТГЭЛИЙН АЖЛЫГ ЭХЛҮҮЛЖЭЭ"



Монгол Улс, БНХАУ-ын хамтарсан экспог есдүгээр сарын 26-30-ны өдрүүдэд Хөх хотод зохион байгуулах ажлын хэсгийн хоёр талын уулзалт өнөөдөр боллоо.

1502355454_MG_8360.jpg

БНХАУ-ын гадаад хэргийн туслах сайд Кун Шан Ю тэргүүтэй төлөөлөгчид наймдугаар сарын 10-ны өдөр Монгол Улсад айлчлал хийж байна.  Энэхүү айлчлалын хүрээнд хоёр орны хамтарсан Экспо үзэсгэлэнг зохион байгуулах ажлын хэсгийн уулзалт наймдугаар сарын 10-ны өдөр Гадаад хэргийн яамны Зөвшилцөл танхимд болж байна. Энэ удаагийн хоёр талын уулзалтаар ажлын хэсгийн зохион байгуулалтын асуудал болон хэлэлцэх асуудлын чиглэлээр зөвлөлдөж байна.

1502355456_MG_8370.jpg

Харин 2015 онд Хөх хотод болсон Монгол, Хятадын анхдугаар Экспо үзэсгэлэнгийн үеэр үйлдвэрлэгч багагүй боруулалт хийжээ. Монголын үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, БНХАУ-ын зах зээлд сурталчлах, таниулах, тэр дундаа ӨМӨЗО-ны хэрэглэгчдэд хүргэх зорилготой нэгэн том ажлын бэлтгэл хангагдаж байгаа ажээ.  
1502355456_MG_8390.jpg
БНХАУ-ын гадаад хэргийн туслах сайд Кун Шан Ю тэргүүтэй төлөөлөгчид болон Өвөр Монголын айлчлалын хүрээнд хоёр улсын гадаад харилцааны өнөөгийн байдал болон ойрын үед хэрэгжүүлэх томоохон ажлуудыг хэлэлцэж эхлээд байна. Энэ үеэр Монгол, Хятадын экспо үзэсгэлэнгийн талаар санал солилцож, энэ жил Хөх хотод 30 гаруй орныг урьж, илүү өргөн цар хүрээтэй хийхээр төлөвлөж байгаа талаар ярилцаж байгаа юм.
1502355459_MG_8401.jpg
1502355459_MG_8401.jpg
1502355455_MG_8368.jpg
1502355452_MG_8340.jpg
 


Эх сурвалж: Гэрэл зургийг MPA.mn

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ