Уг ажлын хүрээнд 2017 онд нийслэлийн Нутгийн захиргааны байгууллагуудын нийт 731 удирдах албан тушаалтнуудад тоон гарын үсэг олгохоор төсөвлөсөн.
Нийслэлийн Нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчдад тоон гарын үсэг олгох ажлыг Мэдээллийн технологи, шуудан харилцаа холбооны газрын даргын 2015 оны 03 сарын 25-ны өдрийн тушаалаар батлагдсан “Монгол улсад цахим гарын үсгийн талаар төрөөс баримтлах бодлогын чиглэл”-д заасны дагуу Mонгол улсын үндэсний суурь гэрчилгээжүүлэх байгууллага /МУҮСГБ/ Үндэсний дата төвийн дэргэдэх Төрийн гэрчилгээжүүлэх байгууллагатай хамтран Нийслэлийн мэдээллийн технологийн газар хэрэгжүүлнэ.
Зураг 1. Монгол улсын Нийтийн түлхүүрийн дэд бүтцийн тогтолцоо
Нийслэлийн мэдээллийн технологийн газар нь Төрийн гэрчилгээжүүлэх байгууллагын Бүртгэлийн нэгж /БН/-ийн үүргийг гүйцэтгэн, тоон гарын үсэг олгохтой холбоотой мэдээллийн санг бүрдүүлэх, захиалгыг хүлээн авах, тоон гарын үсгийн тээгч э-токен төхөөрөмжийг олгох, тоон гарын үсгийн гэрчилгэгээг хүчингүй болгох өргөдөл хүлээн авах зэрэг ажлыг хариуцан ажиллах бөгөөд одоогийн байдлаар тоон гарын үсгийн тухай ойлголт, хэрэглээг таниулах сургалтын хөтөлбөр боловсруулан, 2017.07.27-ны өдөр эхний 130 гаруй байгууллагын 148 албан хаагчдад анхан шатны сургалтыг амжилттай зохион байгуулаад байна.
СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР
Д/д | Огноо | Сэдэв | Хамрагдах албан хаагчид | Үргэлжлэх хугацаа | Хариуцагч |
1 | 2017.07.27 | ННЗБ-уудын албан хаагчдад тоон гарын үсгийн гэрчилгээг захиалах, ашиглах тухай анхан шатны сургалт | ННЗБ-уудын тоон гарын үсгийн зохицуулагчид | 2 цаг | НМТГ, НАГ |
2 | 2017.08.15 | Тоон гарын үсгийн гэрчилгээг онлайн бүртгэлийн системээр захиалах, драйвер, клиент програмыг компьютерт татаж суулгах тухай лабораторийн сургалт /Хавсралт-1/ | ННЗБ-уудын тоон гарын үсгийн зохицуулагчид /131 байгууллага/ | 2 цаг | НМТГ |
3 | 2017.08.24 | Тоон гарын үсгийн гэрчилгээг онлайн бүртгэлийн системээр захиалах, драйвер, клиент програмыг компьютерт татаж суулгах тухай лабораторийн сургалт /Хавсралт-2/ | ННЗБ-уудын тоон гарын үсгийн зохицуулагчид /211 байгууллага/ | 1 цаг 30 минут | НМТГ |
2017.07.27-ны өдрийн сургалтын материал (1)-тай танилцах
2017.07.27-ны өдрийн сургалтын материал (2)-тай танилцах
ТООН ГАРЫН ҮСГИЙН ГЭРЧИЛГЭЭГ ХЭРХЭН ЗАХИАЛАХ ВЭ?
Тоон гарын үсгийн гэрчилгээ авах ННЗБ-уудын албан хаагчид Нийслэлийн мэдээллийн технологийн газраас хүргүүлсэн 02/339 тоот албан бичгийн хавсралт дахь мэдээллийг 2017.08.15-ны өдрийн дотор Нийслэлийн мэдээллийн технологийн газарт ирүүлсний дараа дараах алхмын дагуу тоон гарын үсгийн гэрчилгээ, түүний тээгч э-токен төхөөрөмжийг захиалан авна. Үүнд:
Зураг 2. Тоон гарын үсгийн гэрчилгээ, э-токен төхөөрөмж захиалан авах алхам