2015 онд УИХ-аар Монгол Улсын Батлан хамгаалах бодлогын үндэс баримт бичиг, 2016 онд УИХ-аар "Батлан хамгаалах тухай хууль", "Зэвсэгт хүчний тухай хууль", "Цэргийн албаны тухай хууль", "Цэргийн алба хаагчдын эрх зүйн байдлын тухай хууль" гэсэн дөрвөн хууль шинэчлэн батлагдсан билээ. Энэхүү багц хуулийг Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэд Монгол улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ц.Элбэгдорж, Улсын Их хурлын гишүүн, Улсын Их хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр нар энэ сарын 1-ны өдөр гардуулан өгсөн билээ.
Энэхүү хуулийг олон нийтэд таниулах сутралчлах ажлын хүрээнд Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газрын цэргийн штабаас "Батлан хамгаалах багц хуулиудын шинэчлэл" сэдвээр сургалт зохион байгууллаа. Сургалтанд Батлан Хамгаалах Яамны Төрийн нарийн бичгийн дарга, хурандаа Б.Батсайхан оролцож шинэчлэн батлагдсан Батлан хамгаалах салбарын багц хуулиудад орсон өөрчлөлт, тэдгээрийг сурталчлах, хэрэгжүүлэх талаар мэдээлэл өгсөн бол Батлан Хамгаалахын сайдын зөвлөх , зэслэгч генерал Ц.Дашзэвэг, БХЯ-ны СБТГ-ын ахлах мэргэжилтэн, дэд хурандаа С.Самдангэлэг, хуулийн мэргэжилтэн, дэд хурандаа Г.Энхболд, Н.Төрмөнх нар батлан хамгаалах салбарын багц хуулиудад орсон өөрчлөлтийн талаар мэдээлэл өглөө. Цаашид хууль сурталчлах ажлыг зэвсэгт хүчний анги байгууллагуудад хийхээр төлөвлөж байна.