ТАВАН ТОЛГОЙ ХК: ОНЫ I ХАГАСТ 255 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН БОРЛУУЛАЛТЫН ОРЛОГОТОЙ АЖИЛЛАВ



Монголын хөрөнгийн биржийн хоёрдугаар ангилалд бүртгэлтэй, нүүрс экспортлогч “Таван Толгой” ХК II улирлын санхүүгийн тайлангаа гаргалаа. Оны эхний хагас жилд “Таван Толгой” компанийн  борлуулалтын орлого 255 тэрбум төгрөг болсон нь 2016 оны бүтэн жилийн орлогоос 44 хувиар давсан байна. Мөн II улирлын эцэс гэхэд компанийн цэвэр ашиг 57.2 тэрбум төгрөг болсон нь мөн л өнгөрсөн оны бүтэн жилийн цэвэр ашгаас нь давсан дүн боллоо. Компанийн хувьд, өнгөрсөн онд гадаад валютын ханшийн зөрүүнээс ашиг хүртэж байсан бол энэ оны эхний хагас жилд 6.6 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн байна. Гэхдээ нэгдсэн дүнгээрээ компани ашигтай ажиллажээ. Хамгийн сүүлд өнгөрсөн долдугаар сард “Таван Толгой” хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашгаа тараасан. 2016 онд дөрвөн сая тонн нүүрс олборлож, 98 хувийг нь экспортолсон тус компанийн хувьд 54 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж байсан юм. Үүнээсээ нэгж хувьцаандаа 784.8 төгрөгийн ногдол ашиг хуваарилж, хувьцаа эзэмшигчдийнхээ дансанд нийт 541.4 сая төгрөг байршуулсан. Ийнхүү компани ашигтай ажиллахад 2016 оны хоёрдугаар хагасаас эхлэн нүүрсний ханш сэргэсэн нь голлон нөлөөлжээ. Үүнийг дагаад нүүрс олборлогч компаниудын идэвх сэргэсэн юм.

Гэхдээ Гашуунсухайт-Ганц модны боомтоор экспортод гарч байгаа нүүрсний дийлэнхийг “Эрдэнэс-Тавантолгой”, “Энержи Ресурс”, орон нутгийн “Тавантолгой” компаниуд бүрдүүлж байгаа гэдгийг боомтын захиргаанаас мэдээлсэн юм. Үүнээс гадна “China Shenhua Energy” компани Өвөрмонгол дахь хоёр нүүрсний уурхайнхаа үйл ажиллагааг зогсоосон нь Монголын нүүрсний компаниудад экспортын хэмжээ, үнээ нэмэх боломжийг олгоно гэж шинжээчид дүгнэж байна. Ямартай ч Монголын хөрөнгийн биржид хувьцаагаа арилжаалж байгаа “Таван Толгой” -н хувьцааны ханш сүүлийн нэг жилийн дотор 4.7 дахин өссөн байна.

Эх сурвалж: bloombergtv.mn

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ