Ард иргэдийнхээ эрүүл мэндийг сахин хамгаалах их үйлсэд зүтгэж байгаа эмч, эмнэлгийн ажилтнууд Та нартаа "Эрүүл мэндийн салбарын ажилтны өдөр", МУ-д үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөн үүсч хөгжсөний 100 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлж, ажлын их амжилт хүсье! Салбарын ҮЭ-ийн холбоо эмч, эмнэлгийн ажилтнууд та бүхнийхээ хөдөлмөрлөх эрхийг хамгаалах, ажиллах нөхцлийг сайжруулах, амьдралын түвшинг эрс дээшлүүлэхийн төлөө тууштай тэмцэх болно.
Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны дарга Б.Мягмар, тэргүүлэгчид, гүйцэтгэх зөвлөл, ажлын алба.
2017.08.10