ЖИЛД ЕРДӨӨ ХЭДХЭН УДАА ТОХИОДОГ БАЙГАЛИЙН ОНЦЛОГТ ҮЗЭГДЭЛ СОЛИРЫН БОРОО



Жилд ердөө хэдхэн удаа тохиодог байгалийн онцлогт үзэгдэл болох Солирын бороог дэлхийн өнцөг булан бүрт суугаа хүмүүс бүтэн жилийн турш хоног тоолон хүлээдэг байна.  Солирын бороо нь жилд зургаан удаа болдог байгалийн ховор үзэгдэл аж. Солирын хэлтэрхийнүүд дэлхийн агаар мандалд орж шатах үзэгдэл юм. Солирын бороо нь ихэвчлэн өвөл, хавар, намрын улиралд тохиодог ба шөнө харахад цаг агаар хүйтэн байдаг. Харин зуны дэлгэр цагт ганцхан удаа тохиодог тул танд таарах тухгүй байх гэсэн асуудал байхгүй. Монголд маш тод харагдах ба ялангуяа Улаанбаатар хотоос холгүй тод харагдах аж. Солирын бороог харах гэж дэлхийн өнцөг булан бүрээс хэдэн мянган жуулчид ирдэг ба дэлхий дээрх хамгийн гайхалтай байгалийн үзэгдэл юм. Энэхүү байгалийн үзэгдлийг харахад танд ямар ч одон орны дуран шаардлагагүй гэнэ. Солирын бороо харах арга хэмжээ  наймдугаар сарын 12 –нд Улаанбаатар хотоос холгүй Төв аймгийн нутагт болох аж.a

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ