НЗД-ЫН ОРЛОГЧ П.БАЯРХҮҮ ҮЕРТ ӨРТӨХ МАГАДЛАЛТАЙ АЙЛУУДЫН НӨХЦӨЛ БАЙДАЛТАЙ ТАНИЛЦЛАА



2017 оны 08-р сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7-р хорооны оршин суугчдаас үерийн усанд автсан гэх гомдлын дагуу Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, Нийслэлийн Автозамын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра, Геодези, Усны барилга байгууламжийн Газар ОНӨААТҮГ-ын дарга Т.Цэрэнноров нар газар дээр нь ажиллаа.

2013 онд Баянхошууны автозамын засвар шинэчлэлийн ажлын явцад Хувай Монгол ХХК Сонгинохайрхан дүүргийн 7-р хороо орчмын авто зам 40 м ус зайлуулах суваг хийсэн боловч гаргалгааны асуудлыг бүрэн шийдээгүйгээс айлууд руу борооны ус ордог байсан тул  тухайн орчмын оршин суугчид ус зайлуулах сувгийг бөглөсөн байна. Үүнээс болж Сонгинохайрхан дүүргийн 7-р хороо орчмын авто зам дээр  ус ихээр тогтож  зам эвдрэх нөхцөл үүссэн.

Энэ онд Нийслэлийн авто замын хөгжлийн газрын захиалгаар Геодези, усны барилга байгууламжийн газар ОНӨААТҮГ ус зайлуулах сувгийн гаргалгааны эхлэл хэсэг болох 270 метр урт ус зайлуулах  шугам хийсэн бөгөөд 2018 онд нэмж 880 метр ус зайлуулах суваг хийхээр төлөвлөн ажиллаж байна.

Автозамын ус зайлуулах шугамын гаргалгааны хэсгийг бүрэн хийж дуусгаснаар Сонгинохайрхан дүүргийн 7-р хороо орчмын автозам дээр ус тогтохгүй, эдгээр айлууд руу автозамын борооны ус урсаж, үерт автахгүй болох юм.

123

123

123

123

123

 

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ