АНУ-Д ХАМГИЙН ҮНЭТЭЙД ТООЦОГДОЖ БАЙГАА "CHARTWELL" ХАРШИЙГ ХУДАЛДАНА



АНУ-д хамгийн үнэтэйд тооцогдож байгаа харшийг худалдахаар болсон байна. 10.3 акр газарт байрлах 2322 метр квадрат талбай бүхий энэхүү асар том үл хөдлөх хөрөнгө 350 сая ам.доллараар үнэлэгдэж байгаа юм. АНУ-ын Лос Анжелест байрлах "Chartwell" хэмээх энэхүү харш Францын Нео-Классик хэв маягийг бүрдүүлснээс гадна үдэшлэгийн танхим, температурыг тохируулж болдог дарс хадгалах өрөө болон гоо сайхны салон хүртэл байдаг ажээ. Харин цэцэрлэгт хүрээлэнгийн хэсэгтээ теннисийн талбай, 22 метр гүн бүхий усан сан, 40 машины зогсоол зэрэг багтаж байна. "Chartwell" харшаас Номхон далайгаас гадна Лос-Анжелес хотын төвийг бүхэлд нь харах боломжтой юм. Дашрамд дурдахад, энэхүү харш 1933 онд байгуулагдаж байсан түүхтэй.

Эх сурвалж: bloombergtv.mn

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ