ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН ГУДАМЖНЫ ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙГ ТҮР ХААЛАА



Сонгинохайрхан дүүрэг Геологийн төв лабораторийн уулзварт байрлах Эрчим хүчний дулааны төв магистраль шугамын шинэчлэлт, их засвар, өргөтгөлийн ажлын хүрээнд энэ сарын 11-ний өдрийн 23:30 цагаас эхлэн зам хаалаа. Үйлдвэрчний эвлэлийн гудамжны тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг энэ сарын 13-ны өдрийн 07:00 цаг хүртэл хязгаарлаж авто замын зорчих хэсгийг хааж буй юм. Иймд тус гудамж, замаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн үйлчилгээний дараах чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оров. Үүнд:

Ч:3 “Зүүн салаа-Халдвартын эмнэлэг”

Ч:6 “Толгойт-Нарны зам-Ботаник”

Ч:16 “Баруун салаа-Далангийн зам-10-р хороолол”

Ч:20а “Баянхошуу-3,4-р хороолол-Өнөр хороолол-Геологийн төв лаборатори”,

Ч:20б “Баянхошуу-Геологийн төв лаборатори-Өнөр хороолол-3,4-р хороолол”

Ч:22 “Шадивлан-Бөмбөгөр-Чингис СООСЭ-Далангийн зам”

Ч:38 “ХМК-Саппоро-3,4-р хороолол-Хайлааст”

Ч:44 “Нарангийн гол-ТЭЦ3-Дүнжингарав худалдааны төв”

Ч:45 “Ган хийц-ХМК-Зайсан”

Ч:46 “Улаан чулуут-Их наран-Вокзал”

Ч:57 “Улаан чулуут-Их наран-МУИС”

Ч:59 “ХМК-Офицеруудын ордон” чиглэлүүд Москвагийн гудамжаар

Хүнсчдийн гудамж-Толгойтын гудамжаар үйлчилнэ. Иргэд зураглалын дагуу зорчилтоо төлөвлөж нийтийн тээврийн үйлчилгээг авах боломжтой.
Үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг 323176, 326352 дугаарын утсаар 24 цагийн турш хүлээн авч шуурхай шийдвэрлэнэ.

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ