МЭДҮҮШТЭЙ: ЗӨӨВРИЙН КОМПЬЮТЕРОО САЙЖРУУЛАХ 5-Н АРГА



Таны зөөврийн компьютер маш удаан ачаалж бас гацаж байна уу? Олон жил хэрэглэсэн сайн компьютер маань байгаа юм гэвч сүүлийн үед маш удаан болчихлоо гэдэг үгийг нэлээн олон хүнээс сонсож байсан учир заавал шинэ компьютер гэлгүй асуудлыг шийдэх замыг танд танилцуулъя.

1. HDD хардаа SSD болгох

2010 оноос эхлэн зөөврийн компьютеруудад HDD (Hard Disk Drive) буюу хатуу дискний оронд SSD (Solid State Drive) технологи нэвтэрч эхэлсэн ч өртөг өндөр тул зөвхөн өндөр хүчин чадалтай компьютеруудад л суурилуулагдаж байсан. Цаг хугацаа өнгөрч одоо ихэнх зөөврийн компьютер SSD суурилагддаг болсон. SSD-г HDD-тэй харьцуулхад, SSD хэд дахин үнэтэй, хэд дахин хурдан, ямар ч дуу гаргахгүй, тог бага зарцуулна. Мөн доргилт болон соронзонд HDD эвдэрч гэмтдэг сул талтай, зарим хүмүүс зөөврийн компьютероо унтраалгүй гадуур авч явж доргилт үүсгэн хатууд дискээ (HDD) эвдэх нь элбэг.

Таны хэрэглээ юу вэ? 

Хэрэглээндээ тааруулж SSD-ээ сонгоорой учир нь SSD тийм ч боломжийн үнэтэй эд биш. SSD хардны үр ашгийг та үйлдлийн систем болон програм хангамжууд тань хэд дахин хурдан ажилласны үр дүнд авах юм.

  • Оффис. Хэрвээ оффисийн (Word, Excel, Powerpoint) хэрэглээтэй бол танд их хэмжээтэй SSD ерөөсөө хэрэггүй. 120gb байхад л хангалттай.
  • Дизайн. Хэрвээ та дизайн болон бусад олон програмууд ашигладаг бол 240gb болон түүнээс дээш SSD санал болгож байна.
  • Гэр ахуйн. Энгийн гэр ахуйн хэрэглээ болон хичээлд хэрэглэх бол 120gb хангалттай.

Танд одоо “Би кино, зураг, дуу гэх мэт датануудаа хаашаа хийх болж байна?” гэсэн асуулт төрж байна уу?

how_to_harddrive_case_6

Мэдээж та хуучин хатуу дискээ сугалж хаяад шинэ SSD-ээ оронд нь хийнэ. Уучлаарай хатуу дискээ хаяхгүй шүү, аль эсвэл нэг шүүгээний буланд хэвтүүлэхгүй! Бидний сайн мэдэх компьютер ланд аль эсвэл өөр компьютерын төрөлжсөн дэлгүүрээс ороод та Зөөврийн компьютерын хардыг зөөврийн хард болгодог гэрхудалдан аваарай! Ингээд та кино, дуу, зурагнуудаа хадгалах зөөврийн хардтай боллоо! Харин нандин дататай зөөврийн хардаа хүнд хэрэглүүлэхгүй байхийг танд зөвлөж байна!

2. Хэтэрхий их дата болон програмууд

1_2desktop-crop

Дөнгөж шинээр суулгасан үйлдлийн систем аль эсвэл шинэ компьютер эхэндээ маш хурдан ажилдагийг та анзаардаг биз харин хэсэг хугацааны дараа уг хурдтай байдал байхгүй болдог. Хэдий их програм суулгана, хэдий их файл хадгална төдий чинээ таны компьютерын хурд саарах болно.

  • Хэрэггүй програмуудаа устга

Нэг л мэдэхэд таны компьютер яст мэлхий шиг удаан, бас гахай шиг тарган (дүүрэн хардтай) болчихдог. Хэрэгтэй хэрэггүй баахан програмуудаас зөвхөн өөрт хэрэгтэй гэснийг үлдээгээд бусдыг нь устга! Хэзээ ч нээж үзээгүй програм надад хэрэгтэй гэсэн бодолдоо автчихсан байлгаад л байдгаа болих хэрэгтэй. Тоглодоггүй тоглоом байвал бас л устга.

Яаж яваад суучихсан юм гэмээр програмууд гарч ирж байгаа биз? Энэ бол туулайчилж суусан програмууд юм. Ямар нэг програмыг шууд NEXT NEXT, FINISH гээд суулгахын сул тал энэ юм. Тэр асуултууд дунд та энэ програмыг давхар суулгах уу гэсэн асуултууд явж байдаг тэгэхээр та нэг Install-аар хоёр болон түүнээс дээш програм суулгачхаж байна гэсэн үг.

Мөн үйлдвэрээс ирэхдээ баахан хэрэгтэй хэрэггүй нэмэлт програмууд суулгаж өгөөд дэлгүүрлүү явуулчихдаг. Шинэ компьютер авсан бол асаангуутаа уг програмуудыг устгаарай гэж зөвлөе.

  • Вирус вирус бас дахин вирус. Нэн даруй компьютероо форматал

Таныг компьютероо асаахад бөөн мэдэх мэдэхгүй цонх гарч ирэн, энд тэнд new folder гэсэн фолдерууд гарч ирэн, та компьютерын эзэн биш компьютер таны эзэн болчихсон юм шиг санагдаж байвал нэн даруй хэрэгтэй датагаа хуулж аваад компьютероо форматал. Вирустсэн компьютер таны нерв, цаг завыг л барах болно.

3. Түр Санах ойгоо нэмэгдүүлэх

170695-ram_original

Рам” буюу түр санах ойг энгийн үгээр тайлбарлавал процессорын ажиллуулж байгаа буюу үйлдлийн систем хэрэглээний программууд ачаалдаг төхөөрөмж юм. Илүү их рам илүү их санах ойтой болно гэсэн үг юм, их санах ой шаардсан програмууд дээр ажилладаг бол Upgrade хийхийг зөвлөж байна. Мөн та интернет их ухдаг олон хуудас нээж ажилдаг бол энэ нь санах ой маш их шаарддаг юм. Бүх компьютер рамны хязгаартай байдаг таных уг хязгаарт хүрэх үгүй судалж үзсэний үндсэн дээр худалдан авалт хийгээрэй

4. Хэрэггүй програмуудаа зогсоо

windows-8-rtm-pink-task-manager

2 дахь зөвлөмждөө бид хэрэггүй програмуудаа устга гэж зөвлөж байсан бол одоо таныг цаг тутамд хэрэглээд байдаггүй гэвч байнга ачаалж байдаг програмуудаа зогсоо гэж зөвлөж байна. Энэ хэрэггүй програмууд ачаалснаар таны түр санах ой дүүрнэ гэсэн үг юм. Үйлдлийн систем ажиллаж эхлэх үед уг програмуудыг ачаалуулахгүй байх тохиргоог идэвхжүүлэх хэрэгтэй. Та alt + ctrl + del дарснаар гарч ирэх Start Task Manager дээр даран Task Manager луу орж Processes гэсэн цэсээс харж болно. Мөн нэг дор олон програм нээснээр ачаалал ихэснэ, аль болох цөөн тооны програм нэг доор нээ гэж зөвлөе

5. Шинэ үйлдлийн систем болон Update

windows-10-1

Зарим хүмүүсийн компьютер Windows XP үйлдлийн системтэй харагддаг. Яaгаад Windows XP ашигладгийг асуувал их амар байдаг юм гэж хариулдаг. Энэ бол хувь хүний сонголт ч гэлээ хуучиний үйлдлийн систем шинэ үйлдлийн систем шиг хурдан ажиллаж чадахгүй. Харагдах байдлыг л өөрчлөх гэж үйлдлийн системийг хөгжүүлдэг гэж бодож байна уу? Үгүй, шинэчлэгдэх болгон доо ачаалах хурд нь нэмэгдсэн байдаг юм. Тийм, учраас хамгийн сүүлд гарсан үйлдлийн системийг сонгож, үргэлж Update хийж байх хэрэгтэйг та санаарай.

Энгээд бидний зөөврийн компьютероо хэрхэн сайжруулах зөвлөгөө хэрэг болсон гэж найдаж байна.

Эх сурвалж: evo.mn

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ