Нийслэлийн Тээврийн газрын орлогч дарга Х.Булган болон бусад албаны хүмүүс зүүн эргэхийг хориглох болсонтой холбоотой нийтийн тээврийн зарим чиглэлд орох өөрчлөлтийн талаар мэдээлэл хийлээ.
Наймдугаар сарын 15-наас Энхтайваны өргөн чөлөө, баруун 4 замаас зүүн 4 зам хүртэл зүүн гар тийш эргэдэггүй болсонтой холбоотой нийтийн тээврийн зарим чиглэлд өөрчлөлт орж байна.
Тэрбээр "Нийтийн тээврийн хоёр уулзвар дээр нийтийн тээврийн үйлчилгээний зам өөрчилнө. Нэгдүгээрт Багшийн дээдээс явдаг 7 чиглэлийн автобусны замнал өөрчлөгдөж байна. Зүүн дөрвөн замаас Их тойруу руу гардаг Ч29 чиглэлийн замнал өөрчлөгдөнө. Гэхдээ автобусны буудалд нь өөрчлөлт орохгүй" гэв.
Өөрчлөлт орж байгаа чиглэлүүд:
- Ч:7 НИСЭХ – ТӨВ НОМЫН САН – 7 БУУДАЛ – ЗУНЖИН ХУДАЛДААНЫ ТӨВ
- Ч:28 СЭЛХ – 7 БУУДАЛ – ЦЭЦЭГ ТӨВ
- Ч:30Б ЖАНЖИН КЛУБ – ДАМДИНСҮРЭНГИЙН ГУДАМЖ – ЦЭЦЭГ ТӨВ – МУБИС
- Ч:34 ШАРХАД – САНСАР – АРД КИНО ТЕАТР – ТЭЦ3
- Ч:53 ЯАРМАГ – ЦЭЦЭГ ТӨВ – МУБИС
- Ч:55 ЗАЙСАН – ДЭНЖИЙН 1000 – ЗАМГҮҮРИЙН АВТО БААЗ – СОГООТЫН ГУДАМЖ
- Ч:63 ХАН ХИЛЛС ХОТХОН – РИВЕР ГАРДЕН – БАЯНМОНГОЛ ХОРООЛОЛ – ЦЭЦЭГ ТӨВ – МУБИС
Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?
ЗӨВ
ТААЛАГДЛАА
ХАХА!
ГАЙХАЛТАЙ
ХАРАМСАЛТАЙ
БУРУУ
Санал өгсөн танд баярлалаа