ШВЕД ДЭХ МОНГОЛЧУУД ГАЛ УНТРААХ ҮЛЭЭГЧ АППАРАТ ХАНДИВЛАВ



Швед улсад ажиллаж, амьдардаг монголчуудын төлөөлөл болох "Дэлхийн эх оронч Монголчуудын холбоо"-ноос тус улсад ажиллаж, амьдардаг монголчуудын дунд хандивын аян өрнүүлжээ.

Уг хандивын аянд тус улсад ажиллаж амьдардаг 70 гаруй монгол иргэн оролцсон бөгөөд цугласан хандиваар гал түймэр унтраахад нэн шаардлагатай багаж хэрэгслийн нэг болох гал унтраах үлээгч аппаратыг худалдан авсан байна. Энэхүү үлээгч аппарат нь 2017 оны шинэ загвар бөгөөд ‘Husqvavna-580’ маркийн багаж юм. 

"Дэлхийн эх оронч Монголчуудын холбоо"-ноос өнөөдөр уг үлээгч аппаратыг Онцгой байдлын ерөнхий газарт хүлээлгэн өгчээ.

‘Husqvavna-580’ маркийн үлээгч аппарат нь 10 гаруй кг-ын жинтэй, үүрч явах зориулалттай, хэрэглэхэд авсаархан, хамгийн сүүлийн үеийн өндөр хүчин чадалтай багаж юм байна. Уг үлээгч аппаратыг Төв аймгийн Онцгой байдлын газарт олголоо.

Дашрамд дурдахад, Онцгой байдлын ерөнхий газрын хандивын дансанд 793 төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн нийт 780 гаруй сая төгрөгийн мөнгөн хандив цуглаад байна.

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ