ӨЛГИЙ, ӨСКЕМЕН ХОТУУД АХ ДҮҮГИЙН ХАРИЛЦААТАЙ БОЛНО



Аймгийн Засаг дарга А.Гылымхан тэргүүтэй албаны хүмүүс Бүгд Найрамдах Казахстан Улсын Дорнод Казахстан мужид албан ёсны айлчлал хийж байгаа бөгөөд өчигдөр тус мужийн амбан захирагч Даниял Ахметовтэй уулзжээ.

Энэ талаар Дорнод Казахстан мужийн захирагчийн http://www.akimvko.gov.kzсайт мэдээллээ.

Уулзалтын үеэр талууд боловсрол, аялал жуулчлал, бизнесийн салбарт хамтран ажиллах асуудлуудыг ярилцжээ. Мөн Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымхан Өлгий хотын аль нэг гудамжинд Өскемен, эсвэл Дорнод Казахстан мужийн нэрийг өгч, тус хоёр хотыг ах дүүгийн харилцаат хот болгон хөгжүүлэх саналыг тавьсан байна. Түүний энэ саналыг Дорнод Казахстан мужийн амбан захирагч талархалтайгаар хүлээж авсан бөгөөд ойрын хугацаанд холбогдох арга хэмжээ авахыг Өскемен хотын Засаг дарга Хуат Тумабаевт үүрэг болгожээ.

Түүнчлэн Баян-Өлгий аймгийн сургуулиудад сурах бичиг, ном хандивлах, шаардлагатай тохиолдолд гурил нийлүүлэх, ардын уламжлалт анагаахыг хөгжүүлэх, хоёр аймгийн театруудын хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлуудыг ярьж тохирчээ. Уулзалтын дараа хоёр аймгийн удирдлагууд дээрх чиглэлүүдээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан байна.  

Дашрамд хэлэхэд, Дорнод Казахстан муж нь 1,3 сая хүн амтай, Казахстан Улсын аж үйлдвэрийн бүс нутаг бөгөөд тус улсын аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 7 хувийг дангаараа үйлдвэрлэдэг ажээ.  

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ