АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД АВТОМАШИНЫ УЛСЫН ДУГААРЫН ТЭГШ, СОНДГОЙГООР ЗОРЧИНО



Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд захирамж гаргаж, замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах зорилгоор зарим арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг байгууллага, албан тушаалтнуудад даалгалаа. Тухайлбал,
  1. Хичээлийн шинэ жил эхлэхийн өмнөх амралтын өдрүүдэд автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилж, замын хөдөлгөөнд оролцуулна. Хэрэв автомашины улсын дугаарын сүүлчийн орон нь тэгш тоо /0, 2, 4, 6, 8/-гоор төгссөн бол 2017 оны 08 дугаар сарын 19, 26-ны Бямба гарагуудад, сондгой тоо /1, 3, 5, 7, 9/-гоор төгссөн автомашин 2017 оны 08 дугаар сарын 20, 27-ны Ням гарагуудад 08.00-20.00 цагийн хооронд зуны хязгаарлалтын бүсэд замын хөдөлгөөнд оролцоно. Харин авто зам засвар, хот тохижилт, шугам сүлжээ, зөөврийн ус хангамж, дипломат байгууллагын автомашин болон зочид төлөөлөгчдийн цуваа, нийтийн зорчигч тээврийн хэрэгсэл, стандартын шаардлага хангасан такси, ажилчдын автобус, таних тэмдэг бүхий хэвлэл мэдээллийн байгууллагын тээврийн хэрэгсэл, тусгай, дуут болон гэрэл дохиогоор тоноглогдсон, хойшлуулшгүй ажил, үүрэг гүйцэтгэж яваа тээврийн хэрэгсэлд энэхүү хязгаарлалт хамаарахгүй юм.
  2. Ерөнхий боловсролын сургуулийн орчинд сурагчид гэмт хэрэг, хэв журмын зөрчил болон зам тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс 09 дүгээр сарын 18-ны өдрийн хооронд “Сургууль орчмын эргүүл”-д ажиллах эцэг, эх, асран хамгаалагч, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад туслах ажилтан, олон нийтийн цагдаагийн ажилтан, эргүүлийн цагдааг томилон, явган хүний гарц, гарамтай хэсгүүд дээр ажиллуулах арга хэмжээ авч ажиллахыг Нийслэлийн Цагдаагийн газар, Замын цагдаагийн албанд даалгасан байна. Мөн сурагчдын автобусанд үзлэг, шалгалт хийж, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахыг даалгалаа.
  3. Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт хийж байгаа замын засварын ажлыг чанартай түргэн шуурхай гүйцэтгэж, замын хөдөлгөөнд оролцогчдын хэвийн зорчих нөхцөл, боломжийг бүрдүүлэх болон орон сууц, гэр хорооллын доторх замын эвдрэл, гэмтлийг засварлаж, иргэдийн ая тухтай зорчих нөхцөл, бололцоог бүрдүүлж ажиллахыг дүүргүүдийн Засаг дарга нарт даалгасан байна.
  4. Төвлөрсөн зах, худалдааны төвүүд рүү чиглэсэн авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор хичээлийн шинэ жилд зориулсан өргөтгөсөн худалдааг дүүрэг бүрт 5-аас дээш газарт зохион байгуулахыг мөн үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ