ГАРАА ХЭРХЭН АТГАЖ БАЙГААГААР ХҮНИЙГ ТОДОРХОЙЛЖ МЭДЭХ АРГА



Нэг. Эрхий хуруу дээр байрлалтай Магадгүй дэлхий дээрх хамгийн эрч хүчтэй хүн. Ийм төрлийн хүн байнга шинэ мэдлэг, сэтгэгдлийн эрэлд явж байдаг бөгөөд боломжгүй зүйлийг бүтээхийг хүсдэг. Телевизорын өмнө удирдлага бариад хэвтэх нь таны “дэлхийг эзлэх” төлөвлөгөөтэй нийцэхгүй. Та хөлийн улнаасаа үсний ширхэг хүртлээ өрөвч зөөлөн хүн. Тусламж хэрэгтэй болсон үед хүрч ирээд: “Тайвшир, бүх зүйл сайхан болно” гэх зөөлөн бөгөөд тусархаг хүн. Ер нь хэлэхээс илүү хийдэг хүн гэхэд болно. Энэ л учраас, тусархаг, нийтэч бөгөөд өрөвч зөөлөн сэтгэл тань бусдын хайр хүндэтгэлийг татдаг. Та хүрээлэн буй хүмүүст эрч хүчийг бэлэглэж, өдөөж өгдөг бөгөөд хариуд нь хүмүүс таны төлөө гал руу, ус руу ч ороход бэлэн байдаг.

Хоёр. Хуруу дотогшоо байрлалтай Та хурц ухаантай, бэлэн цэцэн үгтэй хэдий ч хүнтэй тэр бүр тохироод байдаггүй. Ойр тойрны хүмүүс таныг анхлан дуугүй бөгөөд дүнсгэр гэж бодох хэдий ч илүү дотно мэдсэн үедээ таныг зөөлөн сэтгэлтэй, тэр ч бүү хэл эмзэг хүн гэдгийг ойлгох болно. Танд нөхцөл байдлыг гүнд нь олж харах ямарваа нэгэн асуудлыг шийдвэрлэх арга замыг олж харах гайхалтай авъяас заяажээ. Нөхцөл байдлыг нарийн, тодорхой мэдэрдэг бөгөөд таны ажиглалт цөөнгүй тохиолдолд хамгийн оновчтой харин дүгнэлт нь хамгийн зөв болох нь бий. Бодлогошронгүй ба ёсорхуу зан нь дан ганц таны илэрхийлэл болоод зогсохгүй басхүү та өөрөөсөө хэт ихийг шаарддаг нь тайван бус байдалд хүргэдэг. Тийм учраас танд таныг маш сайн ойлгох ойр дотны хүний тусламж дэмжлэг нэн чухал.
 

Гурав. Эрхий хуруу доош байрлалтай Та “хүн бүр өөрийн замыг сонгодог” гэх зарчмаар амьдардаг хүн. Таны зам тун бэрх. Та практикч бөгөөд үзэл бодлоо бүрэн бүрэлдүүлж чадсан бодит реалист хүн, дээр нь мэдээж өөрийн үнэ цэнийг мэдэрсэн хүн гэхэд болно. Харин таны дотоод очлуур дэлхий дээрх хамгийн бат бөх хайлшаар хийсэн мэт. Гэсэн хэдий ч зоригтой шийдвэр гаргахад тань азгүйтлийн өмнөх айдас саад болдог хэдий ч энэ нь таны өөрийгөө өмөөрөх үзлийг хүчтэй өдөөж өгдөг. Тийм учраас танд байнгын урамшуулал, магтаал болон бага зэргийн дэмжлэг хэрэгтэй байдаг. Таны найз нөхөд таны ил тод, найдвартай бөгөөд хурц ухаанд хайртай. Та сум үл нэвтрэх шил мэт байдгийг ойр тойрны хүмүүс мэддэг бөгөөд таньтай хамт байхад ярианы сэдэв хэзээд чөлөөтэй байдаг. Таны хамгийн гол чадвар бол найз нөхөд, ойр дотны хүмүүс дэмжиж байвал та юуг ч гүйцэтгэх чадвар юм.

Дөрөв.  Эрхий хуруу дээш байрлалтай Та тун даруу хүн хэдий ч өргөн мэдлэг боловсролтой хүн юм. Зүгээр сууж чаддаггүй, хөдөлгөөнтэй зан чанар нь байж боломгүй мэт санагдах үзэл санааг гаргах суурь болдог. Та дэлхий дахиныг гүн гүнзгий судлах дуртай бөгөөд хамгийн гол нь тэгэх боломжийг олгодог чадварыг танд заяасан байна. Гэсэн хэдий ч та бүгдийг нэг дор мэдэх ба бүтэхгүй зүйлийг бүтээхийг эрмэлздэг зангаасаа болж нэг зүйл дээр төвлөрөх нь хэцүү байдаг. Ойр дотны хүмүүс таныг явдаг “Википедиа” гэдэг бөгөөд таниас үргэлж зөвлөгөө авч байдаг. Гэсэн хэдий ч та дотоод сэтгэлдээ тун бүрэг хүн. Өөрийн зэмсэгийг маш нарийн сонгох бөгөөд гагцхүү цор ганц сонгогдсон хүнд та өөрийн нууцыг дэлгэж үнэт зөвлөгөө өгөх болно.

 


 
Эх сурвалж: https://www.facebook.com/zurkhaichin123/

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ