ӨНӨӨДӨР: НИЙСЛЭЛД БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ



09.00 цагаас Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг талаарх ээлжит хэлэлцүүлэг Нийслэлийн төр, захиргааны V байранд байрлах Нийслэлийн иргэний танхимд эхэлнэ.

10.00 цагаас Сүхбаатар дүүрэг 11 хороо, Pro One оффист ОХУ-тай хамтран байгуулж байгаа Теле удирдлага, угсралт тохируулга, засвар үйлчилгээний нэгдсэн төвийн нээлт болно. Нээлтийн  ажиллагаанд ОХУ-ын Худалдааны төлөөлөгчид оролцоно.

10.00 цагаас Нийслэлийн Иргэний танхимд Нийслэлийн хүүхдийн зуслангийн хаалтын үйл ажиллагаа болно.

10.00 цагаас Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн баазад НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн газраас хадлангийн техник тоног төхөөрөмж нийлүүлнэ.

10.00 цагаас Blue sky зочид буудалд Олон улсын үйлдвэрчний эвлэлийн холбооны Ази, Номхон далайн бүсийн Ерөнхий зөвлөлийн 16 дугаар хурлыг Монгол Улсад анх удаагаа зохион байгуулна.

11.00 цагаас MN-Мэдээллийн төвд "Тусгаар тогтнол-100" ТББ-аас давхар дээлний асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа.

11.00 цагт Төрийн ордны А танхимд УИХ дахь АН-ын бүлгээс хэвлэлийн бага хурал хийнэ. 

11.00 цагаас МАН-н гишүүд дэмжигчдийн Цэгцрэх хөдөлгөөнөөс Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.

15.00 цагт Ирээдүйн олон улсын Монгол судлаачдыг дэмжих “EBI” хөтөлбөрийн хаалтын арга хэмжээ Business tower-ийн 10 давхарт болно. Хаалтын арга хэмжээнд Монгол судлалын үндэсний зөвлөл  болон  10 хоногийн туршид монгол ахуй, түүх, соёлтой танилцсан долоон улсын есөн залуу оролцоно. 

11.30 цагаас ГХЯ-ны Зөвшилцөл танхимд Монголын Соёл Яруу Найргийн Академи нь дэлхийн 40 орчим орны 200 гаруй нэрт яруу найрагч, зохиолч, нийтлэлч, орчуулагч, урлаг соёлын зүтгэлтнүүд оролцох “Дэлхийн яруу найргийн өдрүүд”-ийг энэ сарын 16-22-ны өдрүүдэд Монгол Улсад анх удаа зохион байгуулах талаар хэвлэлийн бага хурал хийнэ. 

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ