Канад улсын Засгийн газраас дэлхийн хөгжиж буй 100 гаруй улсад хэрэгжүүлдэг "Канад сангийн орон нутгийн санаачилга хөтөлбөр" нь Монгол Улсад 1997 оноос хэрэгжиж эхэлжээ.
Хөтөлбөрийн хүрээнд энэ жил 13 шилдэг төсөл шалгарч, нийт 175,000 канад долларын санхүүжилтийг төсөл хэрэгжүүлэгчдэд гардуулж, гэрээнд гарын үсэг зурах ёслол өнөөдөр боллоо.
Арга хэмжээнд Канад улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Эйд Жейгэр болон төсөл хэрэгжүүлэх төрийн бус байгууллагууд оролцлоо.
Канад улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Эйд Жейгэр "Энэ жил Канад улсын 150 жилийн ой тохиож байгаа. Бид өнгөрсөн хугацаанд 400 гаруй төсөл хөтөлбөрүүдэд зургаан сая гаруй канад долларын буцалтгүй тусламжийг нийт 21 аймгийн 240 гаруй суманд төслийн тэтгэлэг хэлбэрээр үзүүлсэн байна.