СХД-ИЙН 22-Р ХОРООНЫ 700 ГАРУЙ ХҮҮХЭД ЦЭЦЭРЛЭГТ ХАМРАГДАХААР БОЛЛОО



Нийслэлийн Иргэдийн Хурлын Төлөөлөгч Б.Отгонсүх өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд шинээр ашиглалтад орж буй цэцэрлэгүүдийн ажлын явц болон зарим сургуулийн засварын ажилтай танилцлаа. 

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр баригдаж, ашиглалтад орж буй 244 дүгээр цэцэрлэг энэ онд  тус хорооны 1-8 дугаар хэсгийн 160 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулж, 26 багш, мэргэжилтнүүдийг ажлын байраар хангах юм байна. 

Тус цэцэрлэгийн эрхлэгч н.Нацагмаа “244 дүгээр цэцэрлэг ашиглалтад орсноор олон хүүхэд “гэртээ цоожлуулж үлдэх” асуудлыг шийдэгдэж буйд олон эцэг эх талархалтай хандаж байгааг  хэлж байлаа.





Харин 188 дугаар цэцэрлэгийн шинэ өргөтгөл 300 орчим хүүхдийг хүлээж авахаар төлөвлөөд байгаа аж. 

Тус цэцэрлэгийн өргөтгөл, шинэчлэлийн ажлын явцтай танилцах үеэр НИХТ Б.Отгонсүх хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд шинээр нээж бүлэгт зориулж нэмж тэргэнцэр, түшлэг зэрэг тусгай хэрэгцээний тоног төхөөрөмж шаардлагатай  байгаа гэх хүсэлтийг хүлээн авч ойрын хугацаанд шийдвэрлэж өгнө гэдгээ амаллаа. 

20 гаруй мянган хүн амтай тус хороонд өнөөдрийн байдлаар 1600 гаруй хүүхэд гэрээр хүмүүжиж байгаа бөгөөд НИТХ-ын төлөөлөгч Б.Отгонсүхийн санаачлага, дэмжлэг, Нийслэлийн хөрөнгө оруулалтаар ийнхүү 700 гаруй хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмших боломж нээгдэж байгаа юм.

Мөн дахин нэг цэцэрлэгийг концессийн гэрээгээр барьж ашиглалтад оруулахаар ажил нь эхэлсэн байна.



Энэ үеэр 188 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Н.Мөнхцэцэг “Нийслэлийн Иргэдийн Хурлын Төлөөлөгч Б.Отгонсүхийн санаачлагаар манай цэцэрлэгт зургаан бүлгийг хүлээн авах боломжтой цэцэрлэгийн өргөтгөлийн ажил хийгдэж дууслаа.

Эндээс нэг бүлгийг нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулан нээж, хувийн хөрөнгөөр тохижуулж өгч байгаа. Энэ бол иргэдийн талархалыг хүлээсэн маш сайхан ажил болж байна” гэв.

Мөн тэрбээр “Үндсэндээ 244 дүгээр цэцэрлэг, 188 дугаар цэцэрлэг болон манай дэргэдэх гэр бүлгүүд нийлээд 700 гаруй хүүхэд хүлээн авахаар бэлтгэл хийгдээд байж байна. Энэ бүхэнд хичээл зүтгэл, хүч хөдөлмөр гаргасан НИХТ Б.Отгонсүхэд хамт олныхоо болон хорооны иргэдийнхээ зүгээс баярлаж байгаагаа илэрхийлье” хэмээсэн юм.

НИХТ Б.Отгонсүх: 2000 гаруй айл өрх тог цахилгаантай боллоо



НИХТ Б.Отгонсүх цэцэрлэг, сургуулийн бэлтгэл ажилтай танилцах үеэрээ “Есдүгээр сарын 1 болох гэж байгаатай холбогдуулан сургууль, цэцэрлэгүүдийн бэлэн байдалтай танилцаж байна. 22 дугаар хороонд 1600 гаруй хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чаддаггүй байснаас энэ жилийн хувьд 50 гаруй хувь нь цэцэрлэгт хамрагдаж байна.

Нийслэлээс 2020 он гэхэд бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулах зорилт тавьж ажиллаж байгаа. Энэ жилийн хувьд 700 гаруй хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орж, хүүхдүүдийн сурч хүмүүжих орчин сайжирч байгаад бид баяртай байна.

Мөн манай хорооны иргэдээс хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан анги нээж өгөөчээ гэсэн санал ирснийг дагуу 22 дугаар хорооны 188 дугаар цэцэрлэгт зорилтот бүлгийн хүүхдүүд хамрагдах шинэ ангийг хувийнхаа хөрөнгөөр нээж тохижуулаад байна. Манай хорооны цэцэрлэгүүд есдүгээр сарын 1-н гэхэд хүүхдүүдээ хүлээн авахад бэлэн болсон байна. Бүх бэлтгэл хангагдсанд сэтгэл өндөр байна” гэв.

Тэрбээр нэмж хэлэхдээ “Мөн 2000 гаруй айл өрх тоггүй байсан асуудлыг шийдвэрлэж тог цахилгаантай боллоо. Гэр хороололд иргэдийн амарч зугаалах, чөлөөт цагаа өнгөрүүлэх цэцэрлэг талбай дутмаг байдаг. Гэхдээ НЗДТГ-т уламжилсны дагуу Баруун бүсийн цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг энэ онд 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байгуулна. Энэхүү цэцэрлэгт хүрээлэнг 2018 онд бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа” хэмээлээ.

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ