КАКТУС ЦЭЦГИЙН ӨВӨРМӨЦ ХЭЛБЭРИЙГ АРХИТЕКТУРТ АШИГЛАЖЭЭ



Дани улсын Копенгаген хотын төв хэсэгт, зүрхэн тус газарт тун удахгүй кактусан барилга сүндэрлэх нээ.Архитектурын BIG пүүс энэхүү хараа булаам өвөрмөц хос барилгыг тус хотын Вестербро дүүрэгт барихаар болсон байна.

Тус улсын архитектурын туршлагатай “Dorte Mandrup” компанийн гүйцэтгэж буй Кактус цамхаг нь шинээр баригдаж буй IKEA дэлгүүрийн дэргэд баригдах орон сууцны барилга юм.

Вестербро дүүргийн усархаг хэсэгт байрлалтай 74,000 м.кв талбай бүхий газарт IKEA-ийн дэлгүүр, төсвийн зочид буудал, ногоон байгууламж, Кактус цамхгууд тус тус байрлах аж. Эргэлдэгч давхаргатай гадаргуу дээр байрлуулсан гялалздаг фасаднуудаас нь санаа авч ийнхүү кактустай адилтган нэрлэжээ. Тэдгээр давхарга гадаргуугийн өнцөг булангууд нь нарнаас хамгаалах, сүүдэрлэх боломжийг олгож байгаа юм. Уг хоёр цамхаг нь тус бүр 60 ба 80 метрийн өндөртэй бөгөөд 500 “залуу өрөөтэй” аж.

Дэргэд нь байрлах IKEA-ийн дэлгүүр нь автомашины зогсоолгүй, харин худалдан авагчид авсан бараагаа зөөх дугуйгаар хангах юм. 1,250 өрөөтэй зочид буудал нь хоёр хэсэгтэй бөгөөд Нордикийн бүс нутагтаа хамгийн том зочид буудал нь болох аж. Энэхүү төсөл нь 2019 онд бүрэн ашиглалтад орж, иргэдэд үйлчилгээ үзүүлж эхлэх гэнэ. 

 

 

 

 

 

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ