БАГШ НАРЫН ДИЙЛЭНХ НЬ БАНКИНД ЗЭЭЛТЭЙ БАЙНА



Багш нарын цалинг нэмүүлэх зорилгоор аймаг, нийслэл хөдөө орон нутгийн цэцэрлэг, Ерөнхий боловсролын сургуулийн 30 гаруй мянган багш нэгдэж "Багшийн цалинг нэмүүлэх" түр хороог байгуулжээ. Тэд Засгийн газар болон холбогдох байгууллагуудад цалинг Нэмэгдүүлэх шаардлага хүргүүлэхээр болжээ. Энэ талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
1503032818_MPA8218.jpg
1503032818_MPA8218.jpg
 
 

​БГД, 40 дүгээр сургуулийн бага ангийн багш Ц.Мөнхтуяа "Манай түр хороо наймдугаар сарын 10-наас өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж байна. Аймаг бүр цалин нэмүүлэх түр хороо буюу зөвлөлийг байгуулсан байгаа. Бид фэйсбүкээр санал асуулга явуулсны дагуу Засгийн газарт гурван шаардлагыг хүргүүлэхээр болсон юм.

Шаардлагын хариуг 2017 оны наймдугаар сарын  24-ний өдөрт багтаан ирүүлэхийг шаардаж байна. 

Шаардлагыг үл тоож арга хэмжээ аваагүй тохиолдолд 2017-2018 оны хичээлийн жилийн эхний өдөр болох есдүгээр сарын 1-нээс эхлэн 32,000 багш хугацаагүй ажил хаялт зарлахаа мэдэгдэж байна. Багш нарын нэгдсэн зохион байгуулалт, гарын үсгүүдийг шаардлагатайгаа цуг хавсаргаж өгсөн байгаа" гэв.

Багш нарын Засгийн газарт тавьж буй шаардлагад:

  • Сургуулийн өмнөх болон ЕБС-ийн багш нарын үндсэн цалингийн доод хэмжээг, 2017 оны есдүгээр сард багтаан 1.6 сая төгрөгт хүргэж нэмэх
  • Багш мэргэжлийн нийгмийн үүрэг, хөдөлмөрийн үнэлэмжийг бодитойд тооцож, багшийг төрийн жинхэнэ албан тушаалын ангилалд оруулж, эрх зүйн орчинг шинэчлэн бүрдүүлэх 
  • Боловсролын чанарыг дэлхийн шилдэг жишигт хүргэх төслийг бодитой бүрдүүлэх зорилгоор багшийн цалинг дор хаяж 3,500 ам.долларт дүйцэх хэмжээнд 2020 гэхэд хүргэх гэсэн 3 заалт оржээ.

БГД, 164 дүгээр цэцэрлэгийн багш н.Алтанцэцэг "Сургуулийн өмнөх боловсролын багшийн онцлог нь тасралтгүй 10 цаг хүүхэдтэй цуг ажилладагт оршино. Бид өмнө нь 20-25 хүүхэдтэй ажилладаг байхдаа ч энэ цалингаа авч байсан. Өнөөдөр 50-60 хүүхэдтэй ажилласан ч энэ цалингаа л авч байна. Багш нар үнэхээр ачаалалтай ажиллаж байна. Зарим үед балга ус уух завгүй ажилладаг. Тийм учраас багш нарын цалинг нэмэх нь нэн тэргүүнд тавигдах ёстой асуудал гэж үзэж байна" гэв.

Мөн энэ үеэр багш нар "Монголын багш нарын ихэнх нь банканд зээлтэй байгаа. Нэмэгдэл цалин гэж цалингийн 45 хувийг авах ёстой ч төсөвгүй гэсэн шалтгаанаар бүрэн авч чаддаггүй. 76 мянга гаруй багшийн дийлэнх нь амьдрахын эрхэнд Солонгост хараар ажиллаж байна" хэмээн ярилаа.

Багш нар хэвлэлийн хурлын дараа Төрийн ордонд шаардлагаа хүргэхээр явсан юм.

1503032819_MPA8209.jpg
1503032818_MPA8175.jpg
1503032819_MPA8170.jpg
1503032819_MPA8144.jpg
1503032822_MPA8136.jpg
1503032823_MPA8113.jpg
1503032828_MPA8111.jpg
1503032828_MPA8059.jpg
1503032829_MPA8043.jpg
1503032831_MPA8016.jpg
1503032831_MPA8007.jpg
 
 

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ