НАЛАЙХ ДҮҮРГИЙН ГОЛ ЗАМЫН АЖЛЫН ЯВЦ 99 ХУВЬТАЙ БАЙГАА



Нийслэлийн Авто замын сангийн хөрөнгө оруулалтаар Налайх дүүргийн гол замууд болох Даваажав, Дамдин, Найрамдлын гудамжны 1,3 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлыг хийж байна. Тус замын гүйцэтгэгчээр “Эко тогтол” ХХК шалгарсан бөгөөд 2.8 тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр 2017 оны 10 дугаар сарын 01-нд хүлээлгэн өгөхөөр гэрээ байгуулжээ.

Өнөөдрийн байдлаар ажлын явц 99 хувьтай байгаа бөгөөд хэвтээ тэмдэглэгээний ажил хийгдэж байна. Хуучин 2 эгнээ байсан авто замыг 14 метр өргөнтэй 4 эгнээ болгон шинэчилж, 3м өргөнтөй явган хүний зам, гадаргууны ус зайлуулах байгууламж, гэрэлтүүлэг бүхийн иж бүрэн замын ажлыг хийж хугацаанаас нь өмнө дуусгаад байна. Эдгээр замууд нь 1970-аад онд ашиглалтад орсноос хойш өнөөг хүртэл шинэчлэлт хийгээгүй учраас бүхэлдээ эвдрэлд орж, хөдөлгөөний аюулгүй байдал алдагдаад байсан юм. Тиймээс зорчигч, явган зорчигч болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн аюулгүй байдлыг хангах, зогсоолын хүртээмжийг сайжруулах зорилгоор энэхүү төслийг хэрэгжүүлж байгаа юм гэж Нийслэлийн Авто замын газраас мэдээллээ.

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ