Автомашин нийлүүлэх сонгон шалгаруулалтын урилга



Тендер шалгаруулалтын дугаар: МУХБ 2017/01
Монгол Улсын Хөгжлийн банк нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос туулах чадвар сайтай автомашин нийлүүлэх үнийн санал ирүүлэхийг урьж байна.
Үнийн саналыг 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 14 цаг 00 минутаас өмнө Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө 19, 11 дүгээр давхар, 1110 тоот өрөө хаягаар ирүүлнэ үү.
Тендерийн баримт бичгийг албан бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр 100.000 /Нэг зуун мянган/ төгрөгийг Монгол Улсын Хөгжлийн банкны 3600002621010002 тоот дансанд тушаасан баримтаа авчран худалдан авч болно. Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 14 цаг 00 минутанд нээнэ. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө 19, 11 дүгээр давхар, 1110 тоот өрөө Худалдан авалт хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Цогтбаатар Холбоо барих утас: 75857070 (633)
 

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ