У.ХҮРЭЛСҮХ САЙДААС ЧӨЛӨӨЛӨГДӨХ ХҮСЭЛТЭЭ ГАРГАЖЭЭ



У.Хүрэлсүх Шадар сайдын албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтээ өнгөрсөн баасан (2017.08.18) гаригт гаргажээ. Тэр өнөөдөр (2017.08.21) үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх тухай өргөдлөө хэвлэлийнхэнд танилцуулна гэж түүний хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн талаар Өнөөдөр сонин мэдээлсэн байна.

 Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Ардчилсан намаас нэр дэвшигчийн талд ажиллаж, намынхаа нэр дэвшигчийг сонгуульд өвдөг шороодоход тусалсан хэрэгт буруутгагдаж байгаа. Үүнээс болж нэр хүнд нь уруудсан Шадар сайдыг ажлаа өгөх гэнэ гэсэн мэдээлэл хэвлэлээр тарж байсан нь үнэн байжээ.

Төрийн албыг зүгээр сайн дураараа хүлээлгээд өгч болно. Гэвч У.Хүрэлсүх хэвлэл мэдээллийнхэнд өргөдлөө танилцуулна гэсэн байгааг харвал тэр албан тушаалаа өгч байгаа хэргээр бэсрэг улс төрийн шоу хийх гэж буй нь тодорхой болж байх шиг.

Түүнийг хоёр сар дагаж мөрдсөн гэсэн бас нэгэн хэрэг хуулийн байгууллага дээр шалгагдаж байгаа. У.Хүрэлсүх хэдийгээр өөрийг нь тагнаж мөрдсөн хэмээн ярьж байгаа боловч энэ хэрэгт түүний хамаатны хүн оролцсон нь дуулианыг түүний ойрын эх сурвалжууд зориуд дэгдээсэн байх гэсэн таамаглалыг зарим эх сурвалж өгүүлж байгаа юм.

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ