СТИЛИСТҮҮДИЙН ӨГЧ БУЙ 6 ЗӨВЛӨГӨӨ



Хүн бүхэн загварлаг, аятайхан харагдахыг хүсдэг. Гэвч бага алдаанаас болж онцгүй харагдах тохиолдол бий. Тиймээс стилистүүдийн зөвлөж байгаа 6 зөвлөмжийг хүргэж байна.



Энэ байдлыг нүдээр харахад л ойлгомжтой байгаа биз. Урт даашинз дээр биений өнгөтэй гутал сонгохоос богино түрүүтэй байх нь хөлийг урт харагдуулдаг. Хар өнгө хөлийг улам богино мэт харагдуулдаг. Хүзүүний зүүлтийг мөн анзаараарай. Урт доош унжсан зүүлт хүзүүг урт, таныг зэгзгэр зөв биеийн хэлбэртэй харагдуулдаг юм шүү.



Санамсаргүйгээр ч энэ алдааг гаргаж болохгүй гэдгийг энэ зургаас харж байгаа байх. Судалтай хувцасыг хослуулан өмсөх нь тохиромж муутайгаас гадна юпканы уртын хэмжээг анзаараарай. Судалтай, сул загвартай цамцыг цулгуу өнгийн өвдөг давсан урт банзалтай хослуулан өмсвөл биеийн харьцаа зөв харагдддаг. Мөн цамцны урт нь бүсэлхийгээр татсан байна.



Хэрвээ та өндөр, нуруулаг харагдахыг хүсвэл энэ зургыг анзаараарай. Өмд бэлхүүсээр татсан буюу суудал өндөртэй өмд сонго, өмдөө дээш шуугаад шагайгаа гаргах нь урт хөлтэй харагдуулна.



Ингэж хувцаслах нь хээгүй юм шиг хирнээ загварлаг харагддаг. Бас биед эвтэйхэн. Ингэж хувцаслахаар шийдсэн бол хамгийн түрүүнд романтик хоорондоо төгс зохицох өнгийг сонгох хэрэгтэй. Бэлхүүсний тойрог дээр өмд, цамцныхаа огтлолцолыг тааруулаарай. Эсвэл цамцаа сул тавиад бүс бүсэлсэн ч биеийн хэмжээг зөв харагдуулдаг.



Юпканы гадуур цамцаа сул тавих нь сулбагар харагдуулахаас гадна туранхай хүмүүсийг хэт туранхай харагдуулдаг. Тиймээс зурган үзүүлсэн шиг өмсөх хэрэгтэй. Энэ нь биеийг зөв хэлбэртэй мөн урт хөлтэй харагдуулдаг.



Та цамцныхаа ханцуйг шуугаад , бүс бүсэл. Таны бие зөв галбиртай харагдаж байгааг та анзаарах болно

Эх сурвалж: emegteichuud.mn

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ