Америкийн хамгийн том кино компани болох “Universal pictures” Чингис хааны тухай кино хийх болсноо албан ёсоор зарлалаа. 13-р зуунд Дэлхийн талыг морин дэл дээрээс эзэлж явсан Их хааны түүх ийнхүү Холливудад нээлтээ хийх юм байна. Тус бүтээлийн найруулагчаар Двайн Жонсон ажиллана. Манай үзэгчид “Галзуу хурд” болон “Муми” киногоор нь андахгүй. Кинонд тоглох бусад уран бүтээлчдийг хараахан зарлаагүй байгаа бөгөөд удахгүй танилцуулна хэмээн “Universal Pictures” компани мэдэгджээ. Киног “Evan Spiliotopoulos” гэх шинэ скрипт, технологиор бүтээх аж. Энэхүү технолиогоор хамгийн сүүлд “Beauty and the Beast” болон “Huntsman: Winter’s War” киног хийсэн юм.
Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?
ЗӨВ
ТААЛАГДЛАА
ХАХА!
ГАЙХАЛТАЙ
1
ХАРАМСАЛТАЙ
БУРУУ
Санал өгсөн танд баярлалаа