ТАНИЛЦ: ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ОРОН ТООНЫ БУС ЗӨВЛӨХҮҮД



Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга орон тооны тооны бус зөвлөхүүдээ томиллоо.

Томилгоотой зэрэгцэн "ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны үеэр хичээл зүтгэл гарган ажилласан хүмүүсээ сонгожээ", "намын нөхдийнхөө гар хөлүүдийг томиллоо" зэргээр цахим орчинд зөвлөхүүдийн талаарх яриа хөвөрч байна. 

Ингээд нэр бүхий зөвлөхүүдийн талаарх товч мэдээллийг хүргэж байна. 


Лувсангийн Эрдэнэчимэг

Эм, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын асуудал хариуцсан зөвлөх

Монос группийг үүсгэн байгуулж, захирлаар нь ажиллаж байсан бизнес эрхлэгч, УИХ-ын гишүүн асан. 


Бат-Өлзийн Баатар

Кино урлагийн асуудал хариуцсан зөвлөх, Херо энтертайнментийн найруулагч


Нарангэрэлийн Оргил

Кино урлагийн асуудал хариуцсан зөвлөх, Жүжигчин, загвар өмсөгч, Ц.Оюунгэрэл сайдын үед яамны газрын даргаар ажиллаж байсан. 


Сүхбаатарын Дэмчиг

Залуучуудын хөгжлийн асуудал хариуцсан зөвлөх, УИХ-ын 2016 оны сонгуульд Өвөрхангай аймгаас нэр дэвшиж байсан. АН-ын гишүүн.


Шагдарын Батцэцэг

Ядуурал, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан зөвлөх

Индонез Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, 2009 оноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх, 2013 оноос МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан. “Эй Би Ай” хүрээлэнгийн захирал. Жижиг, дунд бизнесийн удирдлагын менежер, багш мэргэжилтэй. 


Чулуунбаатарын Чулуунцэцэг

Багшийн хөгжлийн асуудал хариуцсан зөвлөх. Багш нарын цалинг 1600000 төгрөг болгон нэмэх хөдөлгөөний гишүүн, багш.


Очирбатын Амгаланбаатар

Гааль, татварын асуудал хариуцсан зөвлөх. 1976 онд Говь-Алтай аймгийн Бигэр суманд төрсөн. ХААИС-ийг эдийн засагч, менежер мэргэжлээр төгссөн. Говь-Алтай аймгийн засаг даргаар ажиллаж байсан. 


Самбуудоржийн Пүрэвсүрэн

Хүмүүнлэгийн асуудал хариуцсан зөвлөх. Сэтгүүлч, яруу найрагч. Увс аймагт "Увс" телевизийг үүсгэн байгуулсан. Увс аймгийн ИТХ-д АН-аас нэр дэвшиж байсан. 


Сампилдондовын Чулуун

Монгол судлалын асуудал хариуцсан зөвлөх

МУИС-ийг түүхч, түүхийн багш мэргэжлээр төгссөн, доктор. 2010 оноос ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн захирлаар ажиллаж байна.   


Цогтжаргалын Ууганбаяр

Гэр хорооллын барилгажилтын асуудал хариуцсан зөвлөх

КТМС-ийг Олон улсын менежмент чиглэлээр сурч төгссөн. Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдын зөвлөхөөр ажиллаж байсан. Юнайтед Прожектc Корпорейшн ХХК-ийн Гүйцэтгэх захирал, "Шинэ Яармаг" төслийг хэрэгжүүлэгч "Нью Яармаг Хаусинг прожект" ХХК-ийн ТУЗ-ийн дарга


Даньдиагийн Жаргалсайхан-  Үндэсний аж үйлдвэрийг хөгжүүлэх асуудал хариуцсан зөвлөх

 "Цахилгаан тээвэр" ХК-ийн ерөнхий инженерээр ажиллаж байсан. Эх орон-Ардчилал эвсэлийн гишүүн


Цэнджавын Чинбат- Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал хариуцсан зөвлөх

Орхон аймгийн ИТХ-д нэр дэвшиж байсан. 


Цэдэнгийн Сосорбарам- Усны асуудал хариуцсан зөвлөх

Усны инженер, техникийн шинжлэх ухааны доктор


Ням-Очирын Лхагвадорж- Оюутны хөгжлийн асуудал хариуцсан зөвлөх

Ардчилсан оюутны холбооны тэргүүн 


Лувсандоржийн Баян-Алтай-  Жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан зөвлөх

Ардчилсан намын үндэсний бодлогын хорооны гишүүнээр Орхон аймгаас сонгогдсон. 


Чулуунбаатарын Ганбат- Жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан зөвлөх

Эх сурвалж: time.mn

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ