ЕРӨНХИЙ САЙД НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО



Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр БНХАУ-ын “Чайналко” компанийн дэд ерөнхийлөгч Лу Дунлян тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Сүүлийн өдрүүдэд Ганцмодны боомтоор нэвтрүүлэх нүүрсний хэмжээ урьд өмнөхөөс илт багассан нь ямар учиртайг Ерөнхий сайд  уулзалтад оролцсон БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдаас тодруулж, экспортын хэмжээг урьдын хэмжээнд хүргэх талаар санал солилцов. Хилийн боомтоор нэвтрүүлэх нүүрсний хэмжээ багассан шалтгааныг холбогдох албанаасаа нарийн тодруулсан мэдээллийг Ерөнхий сайдад хүргүүлнэ гэдгээ ноён Элчин сайд хэллээ.

“Чайналко” компанийн дэд ерөнхийлөгч Лу Дунлян, манай группийн хувьд  Тавантолгой, Оюутолгойн төсөл, тэдгээрийн бүтээн байгуулалт, мөн Тавантолгойгоос хилийн боомт хүртэлх автозамын болон бусад дэд бүтцийн ажилд хамтран оролцох  сонирхолтой байна гэлээ.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат цаашид Тавантолгойн нүүрс, Оюутолгойн зэсээ Монголдоо боловсруулж байж экспортлох бодлого барьж байгаа талаар байр сууриа илэрхийлэв.  Мөн “Чайналко” компани нь Монгол Улсын Засгийн газрын энэ бодлого болон бусад холбогдох хууль, тогтоомжийн  хүрээнд манай улсын өмнө говьд байгуулах дэд бүтцийн бүтээн байгуулалт, уул уухайн төсөлд оролцох боломжтойг онцоллоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ