200 ГАРУЙ ИРГЭН ТЭТГЭВРЭЭ ХҮҮГҮЙ УРЬДЧИЛЖ АВЧЭЭ



Эдийн засгийн хүндрэлтэй байгаа өнөө үед орлого багатай, тэтгэврийн орлогоороо амьдралаа авч яваа ахмад настанууд, хөгжлийн бэрхшээлтэй болон тэжээн тэтгэж байсан хүмүүс нь нас барсан иргэдийн хувьд хүнд байна. 

Эдгээр иргэдэд чиглэсэн олон төрлийн арга хэмжээнүүдийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газраас зохион байгуулж байна. Үүний нэг нь Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын санаачилгаар Нийгмийн даатгалын сангаас тахир дутуу болон тэжээгчээ алдсны тэтгэвэр авч буй иргэд, цэргийн хөдөлмөрийн чадвараа түр алдсан болон тэжээгчээ алдсны 100 мянга гаран тэтгэвэр авагчдад эрүүл мэндийн хэрэгцээ шаардлагад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 3 хүртлэх сарын тэтгэврийн 50%-ийг ямар нэгэн шимтгэл, хүүгүйгээр урьдчилан авах боломжийг бүрдүүлэн өнөөдрийн байдлаар 200-аад тэтгэвэр авагч 70,8 сая төгрөгийн тэтгэврээ урьдчилж аваад байна.

Энэ нь тусламж, дэмжлэг зайлшгүй шаардлагатай байгаа эцэг эх нь нас барсан хүүхдүүд, тэжээгчээ алдсан иргэд, хөдөлмөрийн чадвараа алдаж, ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болсон тэтгэвэр авагчдад хандсан нэн чухал  арга хэмжээ юм.

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ