ГЯЛГАР УУТ ХЭРЭГЛЭХИЙГ ХОРИГЛОЛОО



Кени улсад гялгар уут үйлдвэрлэх, хэрэглэхийг хориглолоо. Хоригийг зөрчсөн хүнд  38 мянга орчим ам.долларын торгууль эсвэл дөрөв хүртэл жил хорих ял онох ажээ. Тус улсын Засгын газрын мэдэгдсэнээр, байгаль орчныг хамгаалах хүчин чармайлтын хүрээнд ийм арга хэмжээ авч буй юм.

Үүний хариуд гялгар уут үйлдвэрлэгчид “Энэ хоригийн улмаас 80 мянган хүн ажилгүй болж байна” гэж мэдэгдэв. Кеничүүд сард 24 сая ширхэг гялгар уут хэрэглэдэг гэнэ. Африкийн өөр хэд хэдэн улс, тухайлбал, Өмнөд Африк, Руанда, Эритрей, гялгар уут хэрэглэхийг хуулиар хэдийнээ хориглосон юм.

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ