Apple компани жил бүрийн намар шинэ iPhone гар утас танилцуулах арга хэмжээгээ есдүгээр сарын 12-нд товлосон тухай Уолл Стрит Журнал өчигдөр мэдээлжээ. Энэ удаа тэд гурван төрлийн загвар танилцуулна гэсэн хүлээлттэй байгаа.
iPhone бүтээгдэхүүний 10 жилийн ойд зориулсан өндөр үзүүлэлттэй, тусгай загварыг iPhone 8 гэж нэрлэх тухай яриа гараад байгаа бөгөөд хүрээгүй, нүүрийг нь бүтэн эзэлсэн OLED дэлгэц, хүний нүүр таних 3D сканнер, кабельгүй цэнэглэх технологи зэргийг нэвтрүүлнэ гэж мэргэжилтнүүд таамаглаж байна.