Хүйтний улирал эхэлж ханиад, томууны өвчлөл ихэсч байгаатай холбогдуулан энэ жил томуугийн вакцин хийх эмнэлгүүд болон
үнийн талаарх мэдээллийг хүргэж байна.
ХӨСҮТ томуугийн эсрэг вакциныг есдүгээр сарын дундуур хийж эхлэх бөгөөд өнгөрсөн жилтэй харьцуулахад үнийн хувьд бага зэрэг нэмэгдэх хандлагатай байгаа аж.
Харин зарим хувийн эмнэлэгт томуугийн вакцин хийж эхэлжээ.
"Улаанбаатар Сонгдо" эмнэлэг Солонгос томуугийн вакциныг 33 мянган төгрөгөөр хийх бөгөөд 08:30 цагаас 17:00 цагийн хооронд хийлгэх боломжтой.
Мөн "Интермед" эмнэлэг 45 мянган төгрөгөөр, "Баянгол" эмнэлэг 25 мянган төгрөгөөр хийж байна.
"СОС Медика Монголиа" эмнэлэг аравдугаар сарын 1-нээс эхлэн томуугийн вакцин хийх юм байна.
Энэ жил "Гранд мед", "Гурван гал" эмнэлэг томуугийн вакцин хийхгүй аж.
ХӨСҮТ-өөс дараах зөвлөгөөг өгч байна.
Вакциныг жилд нэг удаа булчинд тарьж хэрэглэнэ:
Дараах тохиолдолд энэ вакциныг хэрэглэхгүй:
Дархлаажуулалтын дараа илэрч болох урвал, хүндрэл:
Хэрэв дээрх шинж тэмдэгүүд илэрвэл эмнэлэгт хандах хэрэгтэй.
Ерөнхий анхаарах зүйлс
Вакцин хийлгэж байгаа хүмүүс тарьсан хэсгийг цэвэр байлгах дархлаажуулалтын дараах урвал илэрсэн тохиолдолд яаралтай эмнэлэгт хандах хэрэгтэй
Томуугийн өвчлөл тархахаас сарын өмнө томуугийн эсрэг вакцин тариулах.
Жирэмсэн болон хөхүүл үед вакцин хийлгэж болно. Гэхдээ эмчид үзүүлж, эмчийн заасны дагуу хийлгэх эсэхээ шийдэх ёстой.