Наймдугаар сарын эхнээс үнэ 0,4 хувиар унасан байв. Гэхдээ жилийн эхнээс үнэ 1,9 хувиар нэмэгджээ. “Өнгөрсөн долоо хоногт жимс, ногооны үнэ дундажаар гурван хувиар, тухайлбал, төмсний үнэ 7,3 хувиар, байцаа, лууван, улаан лоолийн үнэ 4,7-6,8 хувиар тус тус буужээ. Харин өргөст хэмхийн үнэ 0,4 хувиар нэмэгдсэн байв” гэж статистикийн мэдээнд өгүүлсэн байна. Ийнхүү хүнсний ногооны үнэ буурсан ч бензиний үнэ хувирсангүй.
“Росстат”-ын танилцуулснаар инфляцийн албан ёсны индекс нь статистикийн гэхээсээ эдийн засаг, улс төрийн үзүүлэлт учраас статистикийн газрын мэдээг зарим нэг хязгаарлалтайгаар бодит гэж үзэж болох юм. Наймдугаар сарын дүнгээр Оросын үнийн бууралт дефляци нь 0,4 хувь болсон байна.