Хичээлийн шинэ жилийн нээлтийн үеэр их дээд, ерөнхийболовсролын сургууль, цэцэрлэг орчимд хүүхэд багачууд, иргэдийг замын хөдөлгөөнд ая тухтай, аюулгүй зорчих нөхцлийг бүрдүүлэх, хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр 290 гаруй албахаагчүүрэггүйцэтгэж ажиллаж байна.
Цагдаагийн байгууллагын ажил ард түмэнтэй цаг ямагт хамт байдаг бөгөөд бүх нийтийн амралтын өдөр болоод баяр ёслолын үеэр амсхийх, баярлах цаг тэдэнд тун хомс юм. Иймд Замын цагдаагийн албаны Зөвлөлийн гишүүдээс санаачлан үүрэг гүйцэтгэж буй алба хаагчдынхаа бяцхан үрсийг сургууль, цэцэрлэгт нь хүргэж өгөх, хичээлийн шинэ жилийн нээлтийн арга хэмжээнд оролцох зэрэг байдлаар дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.
ХҮҮХЭД БҮР, ГЭР БҮЛ БҮХЭН АЗ ЖАРГАЛААР ДҮҮРЭН БАЙХ БОЛТУГАЙ