МЭДҮҮШТЭЙ: 2017 ОНЫ ШИЛДЭГ ҮНЭГҮЙ АНТИВИРУСНЫ ПРОГРАМУУД



Компьютерийн эрүүл мэндэд зориулсан маш олон вакцин байдаг ч алийг нь хэрэглэхээ мэдэхгүй байгаа бол энэ зөвлөгөөг танд хүргэе. 2017 оны байдлаар хамгийн шилдэг гэсэн үнэгүй антивирусны програмуудыг хүргэж байна. Та өөрийн хэрэгцээ шаардлагад тулгуурлан уг програмуудаас сонгон хэрэглээрэй. Гэр болон сургуулийн хэрэглээний компьютеруудад суулгахыг зөвлөж байна.

1. Avast Free Antivirus – Татах

  • Маш олон хэрэглэгчидтэй, хамгийн түгээмэл үнэгүй антивирусны програм
  • AV-test.com үнэлгээ:

Хамгаалалт – 6 / 6

Үзүүлэлт – 4.5 / 6

Ашиглалт – 5.5 / 6

  • Pcmag.com хакдуулахаас сэргийлсэн шалгалтыг маш амжилттай давсан
  • Pcmag.com үнэлгээ 4.5 / 5
  • Сүлжээний хамгаалалттай
  • Нууц үг менежер
  • Antiphishing – дансны мэдээлэл хулгайд алдахаас сэргийлэх систем – сайн
  • Вирус болон аюултай вебсайтуудыг шүүнэ
  • Энгийн дизайн, хэрэглэхэд амар
  • Бусад Антивирус шиг гэнэт үнэгүй ашиглах хугацаа дууслаа одоо мөнгөө өг! Гэж нэхэхгүй
  • Gaming Mode – тоглоом тоглож байх үед саад болохгүй
  • Маш олон нэмэлт ажиллагаануудтай
  • Үйлдлийн систем: Windows 7, 8.1, 10; MacOS; Android
  • Ерөнхийдөө сул тал бараг үгүй, таны компьютерыг маш сайн хамгаалахаас гадна бусад үнэгүй антивирусны програмууд дээр байдаг нэмэлт үйлдлүүд үнэгүй байж байдаг. Миний хувьд уг програмыг маш олон жил ашиглаж байгаагийн хувьд 100% санал болгоно. Энэ жил update хийгдээд бүр ч илүү болсон.

2. Bitdefender Free – Татах

 

  • Хамгийн найдвартай антивирусүүдыннэг
  • AV-test.com үнэлгээ:

Хамгаалалт – 6 / 6

Үзүүлэлт – 6 / 6

Ашиглалт – 5.5 / 6

  • Pcmag.com үнэлгээ 4 / 5
  • Antiphishing – дансны мэдээлэл хулгайд алдахаас сэргийлэх систем – сайн
  • Вирус болон аюултай вебсайтуудыг шүүнэ
  • Энэ жагсаалтын хамгийн энгийн interface буюу загвартай програм
  • Үнэтэй хувилбартайгаа чанарын хувьд адилхан ч нэмэлт ажиллагаанууд байхгүй
  • Үйлдлийн систем: Windows 7, 8.1, 10; MacOS; Android
  • Аvast-г бодвол хэрэглэхэд их амар, илүү дутуу зүйл юу ч байхгүй. Хэрвээ танд илүү дутуу үйлдлүүд хэрэггүй бол Bitdefender-г санал болгож байна. Хамгаалалтын хувьд энэ дундаасаа хамгийн шилдэг нь гэж хэлж болно.

3. Avira Free Antivirus – Татах

  • Энгийн дизайн, хэрэглэхэд амар
  • Вирус болон аюултай вебсайтуудыг шүүнэ
  • Цаг тохируулан болон 7 хоног бүрээр сканхийх тохиргоотой
  • AV-test.com хамгийн өндөр үнэлгээг авсан:

Хамгаалалт – 6 / 6

Үзүүлэлт – 6 / 6

Ашиглалт – 6 / 6

  • Pcmag.com үнэлгээ 3.5/ 5
  • Pcmag.com-н дүгнэлт: сканхийхдээ маш удаан, зөвхөн Chrome болон Firefox-д зориулсан интернет хамгаалалт. Шалгалтад зарим вирусийг илрүүлж чадаагүй
  • Antiphishing – дансны мэдээлэл хулгайд алдахаас сэргийлэх систем – дунд
  • Үйлдлийн систем: Windows 7, 8.1, 10; MacOS; Android
  • AV-test.com-с маш сайн үнэлгээ авсан. Гэвч PCmag.com-с маш удаан гэсэн дүгнэлтэд гарсан. Миний хувьд уг програмыг мөн хэрэглэж үзэж байсан ч яагаад ч юм хүссэнээр бүрэн дүүрэн ажиллаж байгаагүй. Нэг юмыг сануулахад програмууд жилд дунджаар 2-3 удаа update хийгдэж сайжруулж байдаг учир, бидний өмнө хэрэглэж байснаас шал ондоо болсон тохиолдол байдаг тул өнөөгийн дүгнэлтүүд маш чухал гэдгийг анхааруулъя.

4. AVG Free Antivirus – Татах

  • Хамгийн сайн програмуудын нэг ч гэсэн сайнууд дундаа тааруу нь
  • AV-test.com хамгийн өндөр үнэлгээг авсан:

Хамгаалалт – 6 / 6

Үзүүлэлт – 5 / 6

Ашиглалт – 5.5 / 6

  • Pcmag.com үнэлгээ 4.5/ 5
  • 2016 онд маш сайн үнэлгээ авч байсан ч энэ жил сайжруулалт хийгээгүйн улмаас өрсөлдөгчид нь дээшилсэн
  • Вирустэй линк маш сайн шүүнэ
  • Хэрэглэгчдийн мэдээллийг ашиг олоход ашигладаг гэж шүүмжлэгдэж байсан
  • Antiphishing – дансны мэдээлэл хулгайд алдахаас сэргийлэх систем – муу
  • Avast компани AVG-г 2016 онд худалдаж авсан. Аvast болон AVG хоёрын дундаас супер антивирус гарах сураг байсан.
  • Үйлдлийн систем: Windows 7, 8.1, 10; MacOS; Android
  • Маш олон лабораториос онц сайн гэсэн үнэлгээ авсан ч хэрэглэгчдийн хувийн бус мэдээллийг ашиг орлого олоход ашигладаг гэж шүүмжлүүлсэн. Хувийн бус гэдэг нь таны хийж байгаа хайлт, хайлтын үг, хэрэглэж байгаа програм зэрэг статистикт зориулсан дата юм. Мөн antiphising систем жаахан тааруу ажилладаг гэсэн дүгнэлттэй байгаа.

5. Sophos Home Free Antivirus – Татах

  • Гэр бүлийн хэрэгцээний компьютертой бол маш сайн хамгаалалт болж чадна
  • Эцэг эхийн хяналт. Том хүний вебсайтуудыг хүүхдүүдээсээ хязгаарлаад өгнө гэсэн үг
  • Бусад хэрэгслүүдийг мөн хянах, түгжих, хамгаалах боломжтой. Дээд тал нь 10 хэрэгсэл нэг төв компьютероос хянана
  • AV-test.com хамгийн өндөр үнэлгээг авсан:

Хамгаалалт – 6 / 6

Үзүүлэлт – 5.5 / 6

Ашиглалт – 6 / 6

  • Pcmag.com үнэлгээ 4 / 5
  • Pcmag.com malware шүүлтийн үнэлгээ муу гарсан
  • Вирустэй линк сайн шүүнэ
  • Вирус болон аюултай вебсайтуудыг шүүнэ
  • Antiphishing – дансны мэдээлэл хулгайд алдахаас сэргийлэх систем – сайн
  • Үйлдлийн систем: Windows 7, 8.1, 10; MacOS; Android
  • Sophos бол гэр бүлийн хэрэгцээнд маш хэрэгтэй програм юм, зөвхөн таны хэрэгслүүдийг хамгаалаад зогсохгүй хүүхдүүдийнхээ хэрэгслийг хянах, удирдах, шалгах үйлдлүүдтэй. Гэвч бусад програмууд шигээ 100% шүүж чаддаггүй гэсэн дүгнэлт гарсан.
Эх сурвалж: evo.mn

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ