Манай баг тамирчид тэмцээний “А” хэсэгт Япон, Алжир, Украйн, Германы багтай оноолт таарсан бөгөөд Герман улсын багтай нийт зургаан жинд хүч үзэн 4:2-ын харьцаатайгаар ялагдал хүлээлээ.
Тус барилдаанд эмэгтэй -57 кг-д Д.Сумъяа, эмэгтэй -70 кг-д Ц.Наранжаргал, эмэгтэй +70 кг-д Б.Мөнхтуяа, эрэгтэй -73 кг-д Г.Одбаяр, эрэгтэй -90 кг-д Г.Алтанбагана, эрэгтэй +90 кг-д Ө.Дүүрэнбаяр нар зодоглосон юм.