Зуны сүүлийн өдөр буюу наймдугаар сарын 31-ний өдөр Москвагийн метроны Том тойруу хавиар 382 мянган хүн зорчсон нь өнгөрсөн тавдугаар сартай харьцуулахад 3000-аар илүү байгааг Москва хотын Захирагч Сергей Собянин мэдээллээ.
“Зуны сүүлийн өдөр Моксвагийн метрогоор зорчсон хүмүүсийн тоо дээд амжилт тогтоолоо” хэмээн тэрбээр өөрийн Twitter-тээ жиргэжээ. Том тойруу бол Моксквагийн хамгийн хөл хөдөлгөөнтэй төв хэсэг юм.
Албаныхны гаргасан тооцоогоор 2025 он гэхэд Москва хотын метрогоор жилдээ 300 сая зорчигч зорчино.