УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрыг огцруулах саналыг хэлэлцэж дууслаа. Төрийн байгуулалтын байнгын хороо түрүүчийн долоо хоногт энэхүү асуудлыг хэлэлцээд огцруулах шаардлагагүй гэж үзсэн юм.
Уг томъёоллын дагуу санал хураалт явуулахад чуулганы хуралдаанд оролцсон 73 гишүүний 42 нь татгалзсанаар Ж.Эрдэнэбатын Засгийн газар огцорлоо. УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Д.Тэрбишдагва, Б.Наранхүү нар хуралдаа ирсэнгүй. Гарын үсэг зурсан 31 гишүүн дээр АН-ын бүлгийн найман гишүүн, бие даагч С.Жавхлан гишүүн Засгийн газрыг огцруулахыг дэмжлээ. Мөн С.Батболд, Ч.Улаан нар гарын үсгээ зураагүй ч дэмжсэнээр нийтдээ 42 гишүүн болж байгаа юм. Дараагийн Засгийн газрыг 30 хоногийн дотор байгуулах хуулийн зохицуулалттай бөгөөд тэр болтол Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүд үүрэг гүйцэтгэгчээр ажиллахаар болов.