Дональд Трамп: Хар салхинд өртсөн хүмүүст 15.3 тэрбум ам.долларын тусламж үзүүлнэ



АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өрийн хязгаар тогтоох асуудлыг 12 дугаар сарын найман хүртэл гурван сараар хойшлуулах хуульд гарын үсэг зурлаа.

Түүнчлэн хар салхинд өртсөн хүмүүст 15.3 тэрбум ам.долларын тусламж үзүүлэхээр болсон байна .

Шинэ хуулийн хүрээнд гамшгийн тусламжийн санд 7.4 тэрбум ам.доллар, жижиг бизнес эрхлэгчдэд 450 сая ам.доллар мөн сэргээн босголтын ажилд 7.4 тэрбум ам.доллар зарцуулна. 

Өрийн хязгаарыг түр цуцлах Ардчилсан намынхны санаачилга Бүгд найрамдахчуудын хүчтэй шүүмжлэлтэй тулгараад байсан ч Бүгд найрамдах намын 133 гишүүн саналыг дэмжсэнээр Сенат хуулийн төслийг баталж чадсан юм. Саналыг дэмжсэн сөрөг хүчний гишүүд "Хар салхины хор хохирол хэт өндөр байгаа учраас нэмэлт санхүүжилт батлахаас өөр сонголт байхгүй" гэж үзжээ. 

Эх сурвалж: Bloombergtv.mn

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ