ЗӨВЛӨГӨӨ: Хараагаа сайжруулах 8 алхам



Хараа муудах асуудал нь орчин үед хүн бүрт тулгараад байгаа асуудлуудын нэг юм. Бидний нүд их хэмжээний ачааллыг тэсвэрлэх чадваргүй байдаг! Хэрэв та дэлгэцийн өмнө олон цагийг өнгөрүүлдэг бол нүднийхээ эрүүл мэндэд одооноос анхаарах хэрэгтэй шүү. Нүдний шил эсвэл контакт линз зүүдэг байсан ч дараах зөвлөгөөнүүд хараа сайжруулахад туслах болно. Хамгийн чухал зөвлөгөөнд анхаарлаа хандуулна уу.

Компьютерийн ард сууж байгаа бол нүдний цагаан хальсаа зөөлрүүлэхийн тулд аль болох нүдээ их анивч.

Цагаан хальс хуурайшсанаас болж нүдний төрөл бүрийн өвчин үүсдэг байна. Хараагаа хамгаалах болон сайжруулах аргуудыг оролдож үзээд үр дүнг нь мэдрээрэй. Нүдээ амрааснаар зарим хүмүүсийн толгойн өвдөлт ч арилдаг байна.

Хараагаа хэрхэн сайжруулах вэ?

1.Нүдээ амраах

Өдөрт хэдхэн хором нүдээ аньж амраадаг зуршилтай бол. Нүдний булчинг амраахад 2 минут хангалттай байдаг! Цаг тутамд 2 минут нүдээ аньснаар нүдээ амраахаас гадна мэдрэлийн тогтолцоогоо ч амраагаад авах болно.

2.Хэрэв та нүдний шил зүүдэг бол

Хараа муутай байлаа гээд линз эсвэл нүдний шилийг байнга зүүж явах шаардлагатай гэсэн үг биш юм. Өдөрт ядаж хагас цаг ч болтугай нүдний шилээ тайлж байгаарай. Ингэснээр та илүү сайн хардаг болж байгаагаа анзаарах болно. Эрдэмтэд өдийг хүртэл нэг дүгнэлтэнд хүрч чадаагүй байгаа юм – нүдний шил муу юу, сайн уу? Учир нь нүдний шилийг тогтмол зүүснээр хараа муудаж эхэлдэг шүү дээ.

3.Нүдний иллэг

Өдөрт дор хаяж 1 удаа нүдэндээ иллэг хийж бай. Нүдний иллэгийн ачаар цусны эргэлт сайжирч нүд бүрэн амардаг. Эцэст нь хараа илүү хурц болно.

4.Тогтмол завсарлага

Нүдээ үргэлж хэт ачаалалтай байлгаж болохгүй. 20 минут тутамд ажлаасаа түр холдоод алсыг ширт. Энэ зөвлөгөө нь холын хараа муутай хүмүүст хамгийн чухал юм шүү.

5.Харааны дасгал

Дараах амархан дасгалуудыг өдөрт дор хаяж 1-2 удаа хийж бай! Хараагаа зурган дээрх сумын дагуу хөдөлгө. Энэ дасгалууд нь нүдний булчинг ажиллуулж үр дүнтэйгээр амраана! Дасгалуудыг нүдээ нээлттэй эсвэл хаалттайгаар хийж болно.

6.Бүлээн жин тавих

Хэрэв нүд тань ядарсан бол хөвөн дискээр бүлээн жин тавь. Бүлээн жин тавьснаар нүдний ядаргаа арилж, хуурайшилтаас сэргийлэхээс гадна толгойн өвдөлтийн үед үр дүнтэй байдаг.

7.Хоолны дэглэм

Лууван, цөцгийн тос, загасны тос, ногоо, самар: хоолондоо эдгээр хүнснээс түлхүү хэрэглэж бай. Эдгээр хүнс нь харанхуйд сайн харахад туслах ба эдгээр хүнсэнд агуулагдах А амин дэм нь хараанд маш сайн байдаг.

8.Байгальд гар

Байгалийн гэрэл болон цэвэр агаар нүдэнд сайнаар нөлөөлөхөөс гадна бүх биед тустай. Аль болох гадуур их алх – энэ бол эрүүл мэндээ дэмжих хамгийн сайн арга юм! Нүд болон хараанд тань анхаарал халамж хэрэгтэй.

Эдгээр алхамууд нь харааг сайжруулж нүдээ хамгаалахад тань туслах болно.

 

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ