Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилгаар “Монгол Улсын хүнсний аюулгүй байдлын Үндэсний чуулган"-ыг өнөөдөр Төрийн ордонд эхэллээ.
Үндэсний чуулганыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлсэн бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, ХХААХҮЯ, Монголын хүнсчдийн холбоо, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хамтран зохион байгуулж байгаа юм байна.
Монгол Улсын хүнсний салбарын өнөөгийн байдлыг тодорхойлох, хүн амын гол нэрийн хүнсний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр хангах, хүнсний хангамжийг сайжруулах, хүнсний аюулгүй байдлыг хангах чиглэлээр авах шаардлагатай арга хэмжээний саналыг боловсруулж, шийдвэрлүүлэх зорилгоор уг чуулганыг зохион байгуулж буй аж.
Үндэсний чуулганыг угтан өнгөрсөн наймдугаар сараас салбар хуралдаанууд хийжээ. Тухайлбал,
- “Мах, махан бүтээгдэхүүн, өндөг, гахай, шувууны мах үйлвэрлэгчдийн тулгамдсан асуудал, тэдгээрийг шийдвэрлэх арга зам”,
- “Сүү, сүүн бүтээгдэхүүн, ундаа, савласан ус, тос үйлдвэрлэгчдийн тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам”,
- Төмс, хүнсний ногоо, гурил, гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн тулгамдсан асуудал, тэдгээрийг шийдвэрлэх арга зам”,
- “Монгол Улсын хүнсний аюулгүй байдал” сэдвээр 4 удаа салбар хуралдаан хийж хүнс үйлдвэрлэгч үндэсний үйлдвэрүүдэд өнөөгийн нөхцөлд тулгамдаж байгаа асуудлууд, монгол хүний эрүүл мэндийн байдал ба хүнсний аюулгүй байдлын харилцан хамаарал, цаашид хүнсний аюулгүй байдлын чиглэлээр хийх ажлын талаар эрдэмтэн судлаачид, эмч нар, үйлдвэрлэгчид, иргэдийн төлөөлөл өргөн бүрэлдэхүүнтэйгээр хэлэлцсэн байна
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.mn
Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?
ЗӨВ
1
ТААЛАГДЛАА
ХАХА!
ГАЙХАЛТАЙ
ХАРАМСАЛТАЙ
БУРУУ
Санал өгсөн танд баярлалаа