Улсын Нэгдүгээр төв Эмнэлэг нь сүүлийн жилүүдэд Эрхтэн шилжүүлэн суулгалт болон өндөр нарийн мэргэжлийн технологиудыг эмчилгээ, үйлчилгээндээ амжилттай нэвтрүүлж нутагшуулан олон ажлуудыг үр дүнтэй санаачилан хийж байгаа билээ. Үүний нэг нь БНЭУ-ын Дэли хотын Фортис эмнэлэгтэй 2014 оноос эмнэлзүйн бүхий л чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх, сургах, харилцан туршлага солилцох тал дээр олон үр дүнтэй ажлууд хийгдсэн аж.
Тиймээс УНТЭ-ийг төлөөлж Ерөнхий захирал Б.Бямбадорж, Эмнэлзүй эрхэлсэн дэд захирал Д.Чулуунбаатар, Цусны эмгэг судлал, Чөмөг шилжүүлэн суулгах төвийн дарга Н.Оюундэлгэр, Урологи-Андрологийн төвийн эмч н.Эрдэнэсайхан болон бусад албаны төлөөлөл БНЭУ-ын Фортис эмнэлэгтэй хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн энэхүү ГЭРЭЭГЭЭ ШИНЭЧИЛЭН байгууллаа.
Гэрээнд хамтын ажиллагааны туршлага, үр дүндээ үндэслэн эмнэлзүйн бүхий л чиглэлээр мэргэжилтэн сургах, харилцан сургалт явуулах, телемедицине болон технологи дамжуулалт, зочин профессор ажиллах боломжуудыг бүрдүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тусгажээ.
Ингэснээр өндөр өртөгтэй, нарийн технологи шаардсан эмчилгээ, мэс засал, стандартыг хэрэгжүүлэхдээ өртөг зардлыг бууруулах, Шинжлэх ухааны ололт, дэвшлийг богино хугацаанд нэвтрүүлэх чиглэлд санаачлагатай ажиллах боломж нээгдэж байгаа аж.