Б.ХУРЦЫГ томилох эсэх нь ЕРӨНХИЙЛӨГЧӨӨС хамаарна



Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Хурцыг үүрэгт ажлаас нь чөлөөлж БНСУ-д суух Элчин сайдаар томилохоор болов. Энэ томилгоо Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хүрээнд хийгдэж байгаа гэсэн үг. Учир нь Монгол Улсын Ерөнхийлөгч гадаад харилцаанд улсаа бүрэн эрхтэй төлөөлж, УИХ-тай зөвшилцөн Монгол Улсын нэрийн өмнөөс олон улсын гэрээ байгуулах бүрэн эрхтэй юм. Үүнээс гадна Монгол Улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүн буюу Элчин сайд нарыг УИХ-тай зөвшилцөнтомилох буюу эгүүлэн татах бүрэн эрхтэй байдаг.

Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд Монгол Улсаас гадаадын улс орнуудад суух хэд хэдэн Элчин сайдыг томилуулах, заримыг нь эргүүлэн татах зэрэг асуудлыг ойрын үед УИХ-тай зөвшилцөн шийдэхээр хүлээгдэж байгаа ажээ.

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ